8o
Улаанбаатар хот
mobile menu

Цаг агаарын урьдчилсан мэдээ

2018-12-07 08:57:18

Баруун аймгуудын нутгаар:  9-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, салхи зарим газраар 12-14м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. 5-наас хүйтний эрч чангарч Хангайн уулс, Идэр, Тэс, Завхан голын эх, Хүрэнбэлчирийн хөндийгөөр шөнөдөө 45-50 градус, өдөртөө 32-37 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна. Хугацааны эцсээр хүйтний эрч бага зэрэг суларна.

Төвийн аймгуудын нутгаар: 7-нд нутгийн зүүн хэсгээр, 9-нд нутгийн баруун хэсгээр ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Ихэнх хугацаанд хүйтэн байх ч 5-наас хүйтний эрч 4-6 градусаар чангарч Дархадын хотгороор шөнөдөө 43-48 градус, өдөртөө 30-35 градус, Хөвсгөл, Хангай, Хэнтэйн уулс, Ерөө, Туул, Тэрэлж орчмоор шөнөдөө 34-39 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байна.

Зүүн аймгуудын нутгаар: 5-7-нд зарим газраар бага зэргийн цас орж, салхи 12-14м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Хүйтний эрч чангарч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна.

Говийн аймгуудын нутгаар: 6-нд өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, салхи 12-14м/с хүрч цасан шуурга шуурна. 3-5нд ихэнх нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн, 6-8-нд Дундговийн нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment