8o
Улаанбаатар хот
mobile menu

АТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

2018-12-07 09:35:01

ГХЯ-нд 

09.00 цагаас "Хүний эрхийн соёлыг бэхжүүлэх нь" симпозиум болно. 

МУИС-ийн Номын санд

09.00 цагаас “Парламентын институтийн улс төр, эрх зүйн шинжилгээ” эрдэм шинжилгээний бага хурал болно. 

Соёл, урлагийн газарт

09.00 цагаас "Монголын мэргэжлийн хөгжмийн урын сангийн өнөөгийн байдал, шийдэл" сургалт, семинар болно. 

Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд

09.00 цагаас “Нутгийн иргэдэд түшиглэсэн зэрлэг амьтны хамгааллын менежментийг хэрэгжүүлэх” сургалт болно. 

МУИС-ийн хичээлийн I байранд 

09.30 цагаас "Монгол дахь Буддын судлал ба нийгэм-Улс төрийн сэтгэлгээний түүхийн асуудалд” эрдэм шинжилгээний бага хурал болно. 

“G-Mobile” компанийн төв байранд 

09.30 цагаас “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Монгол Улсын тогтолцоо ба Санхүүгийн зохицуулах хороо” чөлөөт уулзалт болно. 

“Монгол ньюс” мэдээллийн төвд 

11.00 цагаас Хүний эрх хөгжил төв, Эмнести интернэйшнл, Хил хязгааргүй алхам, “Оюутолгойн хяналт” ТББ-аас  Олон улсын хүний эрхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх талаар мэдээлэл хийнэ.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.00 цагаас Иргэний нийгмийн байгууллагууд хамтран төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ. 

АТГ-ын дэргэдэх "Олон нийтийн төв"-д 

11.30 цагаас АТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Хуралд тус газрын хэлтсийн дарга нар оролцоно.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.30 цагаас НЭМҮТ-өөс Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсоох олон улсын өдрийн талаар мэдээлэл хийнэ.

Сонгуулийн ерөнхий хороонд

12.00 цагаас “Ард түмний хяналтын төв”-ийн нээлт болно.

“Пума” зочид буудалд 

14.00 цагаас "Улстөрийн санхүүжилтийн ил тод байдал ба авлигын эрсдэлийн үнэлгээ" хэлэлцүүлэг болно.

Дүнжингарав худалдааны төвийн дэргэдэх төмөр замын 407-р гарамд 

14.00 цагаас УБТЗ, Тээврийн цагдаагийн албанаас төмөр замын гарам дээр гарч зам тээврийн ослын шалтгаан нөхцлийн талаар мэдээлэл хийнэ. 

"Тэнгис" кино театрт

17.00 цагаас Цахим орчны зохистой хэрэглээг уриалсан "Кибер сүлжээ" уран сайхны киноны нээлт болно. 

 “Blue Sky” зочид буудалд

18.00 цагаас “Транспэрэнси Инт Монгол” байгууллагаас авлигалын гэмт хэргийн эсрэг тэмцэж буй иргэдэд олгодог “Transparency Award” шагнал гардуулах ёслол болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл