УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 10.00 цагаас хуралдах товтой ч ирц бүрдээгүйн улмаас эхлээгүй байна. Чуулганы ирц 38,7 хувь байна. Өчигдөр чуулганы үдээс хойшхи хуралдаан мөн л гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас хэлэлцэх асуудлыг хойшлуулсан. Л.Оюун-Эрдэнэ нарын дөрвөн гишүүн УИХ-ын даргыг огцрохыг шаардаж, чуулганы индэр дээр зогсож, эсэргүүцлээ илэрхийлсэн юм. УИХ-ын дарга М.Энхболд УИХ дахь бүлгийн дарга нарыг гишүүдийнхээ ирцийг бүрдүүлэхийг шаардаж байна.
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар ХХААХҮ-ийн сайдыг томилох болон бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх, үдээс хойш Ерөнхий сайдын мэдээлэл сонсох зэрэг олон асуудал тусгагдаад байгаа юм.
Мөн прокурорын байгууллагаас хүргүүлсэн нэр бүхий гурван гишүүшийг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэх юм.