8o
Улаанбаатар хот
mobile menu

Х.Энэрэлбаяр: Хүмүүс нүдэн дээр нь ямар гоё болгож байгааг харсан учраас ам сайтай байгаа

2016-02-25 11:42:00

Бидний өдөр тутамдаа хэрэглэж буй хүнсний ногоо, жимс жимсгэнэ, хүнсний бүтээгдэхүүдийн дийлэнх нь импортоор орж ирдэг. Харин хэдий хугацаанд хэдэн зуун километрийг туулж, бидний гар дээр хэрхэн бохирдож ирдэгийг тааварлахад бэрх. Учир нь хүнсний ногоо, жимс жимсгэнэ, хүнсний зүйлүүдэд хүний нүдэнд харагдахгүй пестициды, гэдэсний, ханиадны болон бусад олон мянган нян бактер, тоос агуулагдаж байдаг.
 Тэгвэл эзэгтэй нартаа нэгэн хэрэгтэй мэдээлэл өгөх гэж байна. Тодруулбал жимс, ногоо угаадаг болон бусад олон төрлийн ид шидтэй цэвэрлэгч дунгийн талаар мэдээлэл өгөхөөр "Их өсөлт" ХХК-ийн менежер Х.Энэрэлбаяртай ярилцлаа.

-Ногоо угаагч цэвэрлэгч дунг хэзээнээс оруулж ирсэн бэ?

-Манай бүтээгдэхүүн өнгөрсөн нэгдүгээр сард Монголд орж ирсэн. Монголдоо анх удаа Японоос оруулж ирлээ. Манай бүтээгдэхүүнийг дунг шатааж гаргаж авдаг. Учир нь японд шатаасан дунгаар жимс болон хүнсний ногоогоо угааж хэрэглэдэг. Далайн дун гэдэг бол далай дотор байдаг, хүний биед хэрэгтэй олон зүйл эрдэс агуулсан байдаг.  Дун өөртөө кальци, нүүрс хоёрыг ихээр агуулдаг. Тиймээс жимс, ногоо угаагч цэвэрлэгч дунгийн найрлаганд кальци нүүрс хоёр л байдаг гэсэн үг. Жимс ногоогоо энэ бүтээгдэхүүнээр угааснаар бохирдсон хүнсний бүтээгдэхүүнд байдаг пестициды, лааны тос гэх зэрэг химийн бодисуудыг задлаж,  хорт бохирдлуудыг цэвэрлэж байна гэсэн үг.  

-Жимс ногоог цэвэрлэгч дунгаар угаасан тохиолдолд хүний нүдэнд мэдэгдэхүйц өөрчлөлт гарах уу?

-Илт мэдрэгдэнэ. Монголд дандаа импортоор жимс, хүнсний ногоог орж ирдэг. Эдгээр ирж байгаа ногоо хэчнээн шат дамжлагыг туулж ирж байгааг бид мэдэхгүй. Харин оруулж ирж байгаа компани тооцоолоод, муутайхгүйн тулд лааны тос, химийн бодисуудыг түрхэж өгсөн байдаг. Ийм л бүтээгдэхүүнийг худалдаж аваад иддэг. Хятадад хүнсний ногоо жимснээс гаралтай өвчлөл  буюу гэдэсний халдварт өвчин зэрэг нь энэхүүнд , хортой хүнсний ногоог байнга хэрэглэсэн хүний хүүхэд генийн өөрчлөлтэй төрж байгаа зэрэг олон асуудалдууд гараад байгаа юм байна лээ. Манай улс ихэвчлэн Хятадаас жимс, хүнсний ногоогоо оруулж ирж байгаа. Тийм болохоор Ногоо угаагч цэвэрлэгч дунг оруулж ирсэн. Хүн дээр ярихад хүний бие дээр химийн бодис  түрхсэн бол наанаа гялалзаж байгаа ч гэсэн цаанаа өвдөж байгаа. Яг л үүнтэй адилхан алим, жимс наанаа гялалзаж байгаа ч цаанаа өвдөж байгаа гэсэн үг. Ногоо угаагч цэвэрлэгч дунгаар цэвэрлэхээр өнгө үзэмж нь сайжирч, амт чанар нь ч гэсэн сайжирна.

-Бид бүхэн алим жимс ногоогоо  угаагаад л хэрэглэдэг. Хэдийгээр угааж байгаа боловч бохирдолыг нь бүрэн арилгаж чаддаггүй. Японд ер нь яаж хэрэглэдэг вэ?

-Япон бол газар тариалан сайн хөгжсөн улс. Гэвч дотоодын бүтээгдэхүүнээ 40 хувь л хангадаг. Үлдсэн 60 хувийг нь гаднаас импортоор оруулж ирдэг. Япон улс өөрсдийн газар нутаг дээр тариалж байгаа ногоогоо өглөө хураагаад тэр өдөр нь хэрэглэгчдийн гар дээр хүргэдэг. Манай улстай адилхан биш. Харин гаднаас орж ирж байгаа ногоон дээр маш өндөр шаардлага тавьдаг. Ихэнхи органик бүтээгдэхүүний кафед ногоо угаагч цэвэрлэгч дунг заавал хэрэглэх ёстой гэж зааж өгсөн байдаг юм байна лээ.

-Дунг шатааж гаргаж авсан гэхээр хүний биед ямар ч сөрөг нөлөөгүй гэсэн үг үү?

-Далайн дунг шатааж гаргаж авсан байгаа. Кальци, нүүрс орсон учраас хүний биед ямар ч сөрөг нөлөөгүй. Эдгээр бодисууд хорт бодисуудыг арилгаж, жимс ногоог нь өнгө үзэмжтэй болгож, урт удаан хадгалагддаг болно. Тэгэхээр эрүүл хүнс хэрэглэдэг болно гэсэн үг.

-Танай бүтээгдэхүүн хаана хаана хэдэн салбар дээр зарагдаж байгаа вэ?

-Одоогийн байдлаар Home Plaza 1 / Сансарт КТМС-ээс зүүн тийш 500м-т замын хойдталд/

Home Plaza 2 /Дүнжингарав хотхоныдэргэд /

L Fresco /Баян Монгол хороолол/

R Fresco /Хурд хороолол/-уудад зарагдаж байгаа.

-Хэрэглэж үзээд үр дүнг мэдэрсэн хүмүүс ямар сэтгэгдэлтэй байна?

-Хүнсний ногоо болон жимс, жимсгэнэ өргөнөөр хэрэглэдэг цагаан сарын өмнө Home Plaza дээр бүтээгдэхүүнээ танилцуулсан. Тэднийх ногоогоогоо  Солонгоос оруулж ирдэг. Хэчнээн өглөө нь орж ирсэн гэж хэлж байгаа боловч, агаараар тээвэрлэж байгаа. Агаараар тээвэрлэж ирэхэд өндөр даралттай, хуурайшиж чийгшилээ алдсан байдаг. Тиймээс тэр хатсан ногоонуудыг хүмүүст  угааж үзүүлсэн. Хүмүүсийн нүдэн дээр ямар гоё болгож байгааг харсан учраас хүмүүс ам сайтай хүлээж авсан.

-Хэдэн төгрөгийн үнэтэй худалдаалж байна вэ?

-45 мянган төгрөгийн үнэтэй. Ойролцоогоор 1 жил хэрэглэнэ. 1 граммыг  2литр усанд хийгээд  хэрэглэнэ. Ногоо угаагч цэвэрлэгч дунгийн баталгааг чанарын баталгааг 100 хувь өгнө.

Бүтээгдэхүүнээ танилцуулсанд баярлалаа. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Болд
маш хэрэгтэй бүтээгдэхүүн байн.Хятад ч гэлтгүй бидний хэрэглэж байгаа бүх жимс ногоо ямар олон хүний гар дамжиж ирдэгийг таашгүй.хэрэглэж үзнээ баярлалаа
2016/02/25 103.17.108.42
Huurhun
Hereglej uznee
2016/02/25 103.17.108.42