8o
Улаанбаатар хот
mobile menu

Мал тооллого 10 хоног үргэлжилнэ

2018-12-08 10:55:00

Мал тооллого өчигдөр улс даяар эхэлсэн бөгөөд энэ сарын 17 хүртэл үргэлжилнэ. Өнгөрсөн жил манай улс 66.2 сая толгой мал тоолуулж байсан.  Тэгснээр хавар нь 18 сая орчим төл хүлээн авснаар мал сүргийн тоо 80 сая давсан юм. Харин жил бүрийн өвөл хүнсний зориулалтаар 10 сая гаруй мал бэлтгэдэг. Эдгээр тооцож, оны эцэст тооллогоо эцэслэдэг.  Мал тооллогын үеэр малчдыг гэртээ байж, мал тооллогын ажилд идэвхитэй оролцохыг холбогдох байгууллагууд анхааруулж байна.  Үүнтэй холбогдуулан мэдээлэхэд, дотоодын үйлдвэрт боловсруулсан малын гаралтай гол бүтээгдэхүүнээс ямааны арьс 12.5, хонины нэхий 6.2, үхрийн шир 52.8 хувийг эзэлдэг. Мөн боловсруулсан мах зургаа, сүү 9.4, угаасан ноолуур 28.5, самнасан нь 10.8 хувийг эзэлж байгаа юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл