Улаанбаатар хотноо хүнс, гэр ахуйн бараа худалдаалдаг "Кореа Бэлл Март" сүлжээ дэлгүүрийн эзэн ажилчдадаа бэлгийн дарамт үзүүлдэг байсан нь илэрсэн байна. Тус захирал ариун цэврийн өрөөнд суултуур руу харуулан камер байрлуулж, бэлгийн дур хүслээ хангадаг байсан гэнэ. Мөн тэрээр эмэгтэй ажилчдынхаа гар, хөлнөөс барих, татаж чангаах, ажлын бус цагаар утас цохиж, уулзах санал тавьдаг байсан хэдий ч тодорхой баримт, хуулийн ойлголт байгаагүйгээс хоёр, гурван жил тэвчиж ажилласан.