8o
Улаанбаатар хот
mobile menu

УУХҮЯ: Ирэх даваа гарагт бүх ШТС-ууд үнээ бууруулна

2018-12-08 11:10:00

Шатахууны үнэ өчигдрөөс 100 төгрөгөөр буурлаа. Уул уурхай хүнд үйлдвэрийн яам “Шатахуун нөөц зэргээс хамаарч ШТС-ууд харилцан адилгүй байгаа. Импорлогч нар эхнээсээ үнээ буулгаад эхэлсэн бөгөөд ирэх даваа гараг буюу эцсийн байдлаар арванхоёрдугаар сарын 10-ны  өдөр гэхэд бүх шатахуун түгээх станцууд үнээ бууруулсан байх болно” гэх мэдээллийг өгсөн юм 

Ашигт малтмал газрын тосны газраас шатахуун импортлогч нарт 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн бөөний болон жижиглэнгийн шатахууны үнийг шатахууны хилийн үнэтэй уялдуулан өөрийн мэдлийн төв, орон нутгийн бүх агуулах, шатахуун түгээх станц дээр буулгаж, авсан арга хэмжээнийхээ талаар албан бичгээр эргэж мэдэгдэхийг үүрэг болгожээ.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл