8o
Улаанбаатар хот
mobile menu

Таканоива А.Баасандорж зодог тайлна

2018-12-08 11:30:00

Таканоива А.Баасандорж зодог тайлахаар болсон байна. Түүнийг Японы Сумо бөхийн холбооноос Фүкүокад болох өвлийн тойргийн барилдаанаас чөлөөлж, хэргийг дахин нягтлахаар болоод байсан. Гэвч тэрээр өөрийн бурууг хүлээж, ийм шийдвэр гаргах болсон талаар мэдэгджээ. 

Тэрбээр орон нутагт болж буй тэмцээний үеэр байрлаж байсан зочид буудалдаа өөрийн туслахыг ямар нэгэн зүйл авчрахаа мартсанд нь буруутган нүүрэнд нь цохисон байна. Японы Сумо бөхийн холбооны Олон нийттэй харилцах албаны мэдээлж буйгаар туслах бөх хүнд бэртээгүй ч нүүр рүүгээ 4-5 удаа цохиулсан тул хавдаж, хөхөрсөн гэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл