8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Төгсцогт Клаудио Марреротой тулалдана

2018-12-08 12:14:00

 

Гавьяат тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн боксын 11 дэх тулаанаа Доминиканы боксчин Клаудио Марреротой хийхээр болсон. Тэгвэл тулааны товыг албан ёсоор зарлав. Тулааныг ирэх нэгдүгээр сарын 26-нд Нью-Йорк хотын Брүүклин дэх “Barclays” төвд зохион байгуулах юм.

Доминиканы хэвлэлүүдэд монгол боксчин Н.Төгсцогтыг маш хүчтэй, эрч хүчтэй, чанга өрсөлдөгч хэмээн бичжээ.

Клаудио Маррерогийн хувьд 2017 онд Перугийн Карлос Самбраног ялан дэлхийн аварга болсон ч дараа нь Пуэрто-Рикагийн Хесус Рохасын эсрэг тулаан хийгээгүйгээс бүсээ алдсан байна. Мэргэжлийнхэн болон бооцоо тавигчдын олонх нь энэ тулааны ялагчаар Клаудио Маррерог нэрлэж байж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл