8o
Улаанбаатар хот
mobile menu

Баянхошуу орчимд агаар их бохирдолтой байна

2018-12-09 11:38:00

Агаарын чанарын албанаас авсан агаарын чанарын индексийн мэдээллийг хүргэж байна. Өнөөдөр өглөөний 09.45 цагийн байдлаар МҮОНРТ, Баруун 4 зам,  Баянхошуу орчимд агаар их бохирдолтой байна. Тодруулбал, эдгээр байршлуудад АЧИ 258-413-тай байна.

Агаарын чанарын индекс 101-250 буюу бага зэргийн бохирдолтой үед хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрнэ. Зүрх судас, амьсгалын замын архаг өвчтэй, ялангуяа гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс нөлөөлөлд илүү өртөнө.

Тиймээс зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс даралтаа тогтмол хянаж, эмээ хугацаанд нь ууж, цэвэр агаарт салхинд гарч, нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэрээс (тухайлбал автозам) хол байхыг зөвлөж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл