8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийтийн тээврийн үйлчилгээнд хяналт тавин ажиллаж байна

2016-02-25 12:40:00

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн шуурхай хуралдаанаас нийтийн тээврийн хэрэгслийн жолооч нарын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, автобусны зогсоолд бүрэн орж зогсох байдалд хяналт тавьж ажиллах үүрэг өгсөн. Энэхүү үүргийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 21 аж ахуйн нэгж, байгууллагад “Жолооч нарт үйлчилгээний заавар зөвлөмжийг тогтмол өгч, автобусны зогсоолд бүрэн орж зогсох, байгууллагын дотоод хяналтыг сайжруулах тухай” албан бичгийг нийслэлийн Тээврийн газраас хүргүүлж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллаж байгаа юм.

Мөн нийслэлийн өнгө төрх, үйлчилгээний соёл, чанарыг сайжруулах зорилгоор “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ, Ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага”, “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих шаардлага” стандартуудыг мөрдөхөд анхаарч ажиллаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment