8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголын ногоон нам МАХН, МАН хоёрын нэгтгэх гүүр болсон уу

2016-02-25 12:35:00

Сонгууль хаяанд ирж, сонгогчид ч сонголт дээрээ “тулалдсаар” байна. Зарим нэг нь нэр дэвшихээ ил цагаанаар зарлаж эхэлсэн бол зарим нь далд хэлбэрээр сурталчилгаагаа эхлүүлжээ.  Улс төрийн намууд ч өөрсдийн рейтингээ тодорхойлж, ирэх сонгуульд эхнээс нь сайтар бэлдэж байна. Хэнтэй хамтрах уу эвсэх үү гээд л. Намуудын хувьд санал авах хуудас дээр бичигдэх эрэмбэ хамгийн чухал. Учир нь сонгогчид хамгийн дээд хэсэг бичигдэх намуудыг дугуйлах магадлал өндөр байдаг тул аль болох дээгүүр бичигдэх тусам тэр хэрээр санал авна гэсэн үг.  Сонгуульд намууд Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн он дарааллаараа эрэмбэлэгдэхэд МАН нэгдүгээрт, АН хоёрдугаарт харин тэдний ард Монголын Ногоон нам бичигддэг. Үүнийг МАХН-ынхан зүгээр өнгөрөөгөөгүй. Тэд Монголын Ногоон намтай хамтран сонгуульд орж, жагсаалтын 3-т эрэмбэлэгдэхээр шийдэж шинийн 1-нд МАХН, Монголын Ногоон намтай хамтран сонгуульд оролцох гэрээгээ албан ёсоор байгуулсан. Өөрөөр хэлбэл МАХН+Монголын Ногоон нам нэр МАН, АН-ын дараа орохоор болж байгаа юм. Хэрэв МАХН  Монголын Ногоон намыг түшээгүй бол Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн намын 18-д орж ирэх юм.  

МАХН-ын хувьд өнгөрсөн сонгуульд МҮАН-тай хамтарч эвсэл болж орсон. Үүнийхээ хүчинд ч парламентад бүлэг байгуулах хэмжээний суудал авч чадсан. Харин энэ сонгуулиар МҮАН  АН руу “гүйсэн” болохоор МАХН өөр сонголт хийхээс өөр аргагүй болсон юм. Угаас таарамжгүй байсан тэд өнгөрсөн дөрвөн жилийг тэвчээртэйгээр дуусгасан гэж хэлж болно. Уг нь МАН-тай МАХН нэгдэх нь, эвсэх нь гэсэн яриа хэлэлцээ явж байсан. Одоо ч ийм яриа удирдлагуудынх нь түвшинд хийгдэж гэх. Гэсэн ч МАХН эхлээд Монголын Ногоон намтай гэрээ байгуулахыг илүүд үзсэн. Тэгвэл МАН-ынхан Н.Энхбаярын энэ сонголтыг ашиглажээ.

Учир нь Монголын ногоон нам Монгол ардын намтай 2013 онд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж байжээ. Дөрвөн бүлэг, 17 заалт бүхий санамж бичгийн хүчин төгөлдөр үйлчлэх хугацаа дууссан учир талууд хамтын ажиллагаагаа дүгнэж, цаашид дахин хамтран ажиллах боломжтой, харилцаагаа гүнзгийрүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн байна. Тэд “Санамж бичгийн хүрээнд ойлголцсон асуудлаар улс төрийн намууд олон талт байдлаар хамтран ажиллаж ирсэн ба санамж бичгийг шинэчдэн боловсруулж, хамтран хэрэгжүүлсэн зарим ажлыг үргэлжүүлэх, улс төр нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөлд зүүний чиглэлийн үзэл баримтлалтай намууд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Цаашид улс орны өмнө тулгамдсан асууллыг шийдвэрлэх гарц, шийдлийг эрэлхийлэх зорилгоор хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллах боломжтой” гэх дүгнэлтийг гарган МАН болон МНН-ын нарийн бичгийн дарга нар нь энэ сарын 22-нд гарын үсэг зурсан байна.

Энэ талаар “Монголын ногоон нам өөрсдийгөө худалдаж дууслаа, эхлээд МАХН-д зараад дараа нь МАН-д зарагдчихаж байгаа юмуу” гэх хүмүүс байна. Харин зарим нь МАН, МАХН хоёрын нэгдэлийн эхлэл ч байж магадгүй талаар дуугарах болов. МАН-ынхан эртнээс МАХН-ыг хамтрахыг гуйсаар ирсэн. Үүний эхлэл болгож ахмад гишүүд нь тун удахгүй болох Эх орончдын өдрийг хамтран тэмдэглэхийг уриалаад буй. Тэгвэл МАН МАХН-ын хамтрахаар  шийдсэн Монголын ногоон намтай  хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр болсон нь тус намыг гүүрээ болгож ирэх сонгуульд хамтарч оролцохоор зэхсэн дараагийн алхам байж ч магадгүй талаар жиг жуг хийцгээж байна.    

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
БИЕ ДААГЧИДААС ГАДНА НҮХ МҮХ ГЭЭД ОЛОН НАМ ГАРЧ ИРЭХ БОЛНО ЗӨВХӨН МАХН-АЙ ТЭМЦЭХ ГЭЖ СОНГУУЛЬД ОРЖ БАЙГАА БОЛ МАН ҮНЭНДЭЭ ТТ.ОТ ЗОЛИГТ ГАРГАСНААС ӨӨР ЯМАРЧ АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ ГЭЖ ХЭЛЖ БОЛНО МАХН ХАРИН ЭСРЭГЭЭРЭЭ ТОМРОХ ЭХЛЭЛ НЬ ТАВИГДЧИХААД БАЙНА МЭДЭР
2016/02/25 103.17.108.42
Ggg
Ed nartai evseh yamar ch shaardlaga bhgui, tegj neree buzarlah shaardlaga bhguishuu MANaihaan.
2016/02/25 103.17.108.42
Ggg
Ed nartai evseh yamar ch shaardlaga bhgui, tegj neree buzarlah shaardlaga bhguishuu MANaihaan.
2016/02/25 103.17.108.42
Ed nartai evseh yamar ch shaardlaga bhgui, tegj neree buzarlah shaardlaga bhguishuu MANaihaan.
2016/02/25 103.17.108.42
Ed nartai evseh yamar ch shaardlaga bhgui, tegj neree buzarlah shaardlaga bhguishuu MANaihaan.
2016/02/25 103.17.108.42
Zochin
MAN d olon humuus am saitai bndaa,songuulid ylah n oilgomjtoi yum shig bn,Hol tasarhai ylah ugui n ene 2 namtai evseh uguigees shalgaalah bh.
2016/02/25 103.17.108.42
Zochin
MAN d olon humuus am saitai bndaa,songuulid ylah n oilgomjtoi yum shig bn,Hol tasarhai ylah ugui n ene 2 namtai evseh uguigees shalgaalah bh.
2016/02/25 103.17.108.42