8o
Улаанбаатар хот
mobile menu

" Боржигон Төгс-Очирын Намнансүрэн-140" архивын баримт, гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно

2018-12-10 08:50:00

Өнөөдөр дараах үйл явдлууд болохоор товлогджээ.

08:50 цагт: Туушин зочид буудалд  "Монголын Тогтвортой Санхүүгийн Форум 2018" болно.

10:00 цагт: Эрүүл мэндийн яамны хурлын залаанд Эрүүл мэндийн цогц үйлчилгээг багтаасан EMNELEG.MN аппликейшний нээлт болно.

10:00 цагт: ШУА-ийн тэргүүлэгчдийн газрын 6 давхарт ШУА-ийн гишүүний ээлжит сонгууль явагдаж байгаатай холбогдуулан салбарын бага чуулган, бүтэцийн академиудаас нэр дэвшигч 14 эрдэмтний бүтээлийн үзэсгэлэн дэлгэгдэнэ.

11:00 цагт: С.Зориг асны хөшөөн дээр "Ардчилал, хүний эрхийн өдөр"-ийн арга хэмжээг зохион байгуулна.

11:00 цагт: Хүний эрхийн олон улсын өдөрт зориулсан Хэвлэлийн бага хурлыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос хэвлэлийн хурал хийнэ.

11:00 цагт: Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд АШУҮИС-ийн шинэ цогцолбор сургуулийн А, Б блокийн нээлтийн үйл ажиллагаа болно.

11:00 цагт: MN мэдээллийн төвд хуульч Д.Эрдэнэцогт МАН-ыг татан буулгах асуудлаар Улсын дээд шүүхэд өргөдөл гаргаж байгаа талаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт: Монголын Үндэсний музейд "Монгол Улсын анхны Ерөнхий сайд Сайн ноён хан Боржигон Төгс-Очирын Намнансүрэн-140" архивын баримт, гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

12:00 цагт: Ancore Conference event venue-д аварга, мянгат малчдын зарим төлөөллүүд МАА-н салбарын тулгамдсан асуудлаар болон Малчдын нэгдэл байгуулахтай холбогдуулан хэвлэлийнхэнд мэдээлэл хийнэ. Энэ үеэр нүүдэлчин өв соёлоо тээж яваа малчдын талаар гаргасан "Монгол Малчдын Алтан товчоон" номын нээлт болно.

12:00 цагт: Сүхбаатарын талбайд хүний эрхийн төлөөх төрийн бус байгууллагууд "Хүний эрхийг дархлаажуулъя. Та ч бас эрхээ хамгаал" өдөрлөгийг зохион байгуулна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment