Манай улс төрийнхөнд казино хар мөртэй. Казиногоос болж хэд хэдэн улс төрийнхөн шийтгүүлж байсан бөгөөд сүүлд үүнд донтсон хэсэг хүмүүс нэг банкийг дампууруулах дөхсөн.Тэгвэл өчигдрөөс эхлэн нэгэн нөлөө бүхий хүн казинодож байгаа талаарх мэдээлэл гарч эхэлсэн. Тэрбээр Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын дарга Х.Пүрэвсүрэн байсан нь тогтоогдсон байна.
Түүний казинод тоглож байгаа бичлэг олон нийтийн цахим сүлжээгээр тархаад байгаа билээ. Х.Пүрэвсүрэн нь өмнө нь АН-ын квотоор Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр ажиллаж байсан юм. Мөн Чингэлтэй дүүргийн даргаар ажиллаж байсан төдийгүй АН-ын ҮЗХ-ны гишүүн байсан нэгэн аж. Зарим жиргээчдийн хэлж байгаагаар тэрбээр 250 сая төгрөгөөр казинодсон байна. Одоогоор улсын мөнгөөр тоглосон уу, хувийн мөнгөөр тоглосон уу гэдэг нь тогтоогдоогүй байна.