8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Эрдэнэцогт: “60 тэрбум”-ын хэргийг хийсэн хүн Монголын төрийг удирдах хууль зүйн үндэслэлгүй

2018-12-10 13:43:00

Хуульч Д.Эрдэнэцогт МАН-ыг татан буулгах асуудлаар Улсын дээд шүүхэд өргөдөл гаргаж байгаагаа мэдэгдэж мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Би МАН-ыг татан буулгах асуудлаар Улсын дээд шүүхэд өргөдөл гаргаж байна. 2016 оны УИХ-ын сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгуулсан. Ард түмэн итгэл үзүүлсэн. Гэвч МАН төрийн эрх мэдлийг хууль бусаар авсныг гэрчлэх мэдээллүүд гарсаар байна. Тиймээс иргэн хүний хувьд, хуульч хүний хувьд дуугарч байгаа юм.

“60 тэрбумын хэрэг” буюу УИХ-ын даргын намынхаа зарим албан тушаалтнуудтай төрийн албыг арилжих талаар ярьсан бичлэг хоёр жил хэвлэл мэдээллийн хэрэгслээр явж байна. Ийм яриа яригдсан нь үнэн гэдгийг МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хууль зүйн сайд Ц.Нямдорж нар хүлээн зөвшөөрсөн. МАН-ын дарга У.Хүрэлсүх тэр бичлэгийг нь эвлүүлэг биш гээд М.Энхболдыг ажлаа өг гэж мэдэгдсэн. Мөн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ч гэсэн тэр бичлэгийг эвлүүлэг биш гэдгийг хүлээн зөвшөөрсөн. УИХ-ын дарга М.Энхболд ч өөрөө би тийм зүйл ярьсан нь үнэн. Гэхдээ хэрэгжүүлээгүй хэмээн мэдэгдсэн. Тиймээс “60 тэрбум”-ын хэргийг хийсэн хүн Монголын төрийг удирдах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа учраас ийнхүү өргөдөл гаргасан юм гэдгээ онцолсон юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Мөнгө тараасан, мөнгөөр сонгогдохыг завдсан, сонгогдсон хүмүүс, намд хариуцлага тооцож байж өөрчлөль гарах болов уу.
2018/12/11 108.162.188.72
амжилт хүсье
М. ЭНХБОЛД шиг төр бараадаж тэрбумтан бологч луйварчдыг огцорч өг хэмээн гуйх хэрэг алга. Шууд баривчлаад зохих ялыг нь тулгаж яллахад болох хүн шүү.
2018/12/10 150.129.143.200
зз
ши дарга путин дарга нарыг монголоо удирдуулна
2018/12/10 202.21.97.90
Батаа
мэдэж байсан хүмүүс бас хариуцлага хүлээх ёстой.
2018/12/10 202.9.43.53