8o
Улаанбаатар хот
mobile menu

Л.Оюун-Эрдэнэ: М.Энхболд даргаа, заавал өндгөөр шидүүлж карьераа өндөрлүүлэх ямар шаардлага байгаа юм бэ

2018-12-11 09:25:00

"УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах бичиг өргөн барина" гэдгээ УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өчигдөр мэдэгдсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнээс тодрууллаа.

-УИХ-ын даргыг огцрохгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэж та ярьсан. Тэмцлийн хурц хэлбэр гэдэг нь өлсгөлөн зарлах уу. Эсвэл жагсаал цуглаан хийх үү?

-Өнөөдөр /өчигдөр/ бид нар ярилцаж байгаад гарын үсэг цуглуулаад өгөх гэж байна. Намайг огцор гэсэн албан ёсны шаардлага байхгүй байна гэсэн байдлаар мэлзээд байгаа. 28 гишүүний гарын үсэгтэй албан бичгийг оруулж өгөхөөр төлөвлөж байгаа. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүдийн 50+1 нь цаашдаа таньтай хамтарч ажиллаж чадахгүй гэсэн албан бичгийг хүргүүлнэ. Мөн бид намын удирдлагуудад хандана. Түүний дараа шаталсан алхамуудыг хийгээд явна. Хэрвээ энэ шаардлагуудыг хүлээж авахгүй бол олон нийтийн жагсаал цуглаан хийнэ. Энэ долоо хоногийн чуулганы хуралдааныг бойкотлоно. Одоо хангалттай гэж бодож байна.  Үүнээс цааш иргэдийг илүү их бухимдуулж, жагсаал цуглаан хийлгэж, өндгөөр шидүүлж улс төрд битгий хэл Монголд ч байхад хэцүү болох хэмжээнд хүргэж карьераа өндөрлүүлэх ямар шаардлага байгаа юм бэ. Би үүнийг ойлгохгүй байна. Өчигдрөөс эхлээд “Хүн чанар”-ын тухай постуудыг над руу явуулж байна.

60 тэрбумын хэрэг нь М.Энхболд гэх хувь хүнтэй холбоотой асуудал биш юм. Хувь хүнтэй холбоотой байсан ч хүн чанар ярих эрхтэй хүн биш. Энхийн цагаан тагтаа аятай жүжиг тоглоод хэрэггүй. Энэ үүсвэр эхлэлийг нь өөрөө л тавьсан.  Нийгэм энэ хүнийг УИХ-ын даргаар хүлээж авч чадахгүй байна.Өнөөдрийн талцал, хуваагдлын эхлэлийг энэ хүн л тавьсан. Системийн гажуудлын эхлэлийг энэ хүн л тавьсан. Парламентын ихэнх гишүүн УИХ-ын даргыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ядаж битгий миний аав ээж рүү битгий дайраачээ гэж М.Энхболд даргаас хүсч байна.

-УИХ-ын даргыг огцруулах 5 үндэслэл байгаа. Энэ үндэслэлүүд та бүхний тавьсан шаардлагад байхгүй байна гэсэн зүйлийг яриад байгаа. Үүнд та хариулт өгөхгүй юу?

-Бид бол өөрөө өргөдлөө өгөөч л гэж байгаа. Үндсэн хуулийн цэц рүү Ерөнхий сайд хандсан. Энэ дагуу ҮХЦ хуралдах ёстой. ҮХЦ-ийн дарга бол аль ч улсад хамгийн эрхэм ёс суртахуунтай байх ёстой. Гэтэл илт нэг талд гарч хамгаалж байна. Асар том аалзны торонд монголын төр орчихоод байгаа нь харагдаж байна. Өөрийгөө хууль, төр, УИХ гээд бодчихсон. Эрх зүйт төрийн эзэн болчихсон байна. Нэг өдөр хуулийн бүх байгууллагыг хөдөлгөж чадаж байна. Хуулийн байгууллагын дээр энэ хүн гарсан байна. УИх хурлын дарга нь төрийн эрхийг хууль бусаар авах бичлэгт орчихоод, энэ үнэн үү гэхэд үнэн ч гэж хэлж чадахгүй, худлаа ч гэж хэлж чадахгүй байна. Тэгээд хууль хяналтын байгууллагад нөлөөлж хаачихаад, УИХ-ын гишүүд нь тантай ажиллахгүй, өргөдлөө өг гэхээр Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах гэж байна гэж хэлдэг зүйл хаана ч байхгүй. Хоёр жил бүх боломжийг ашиглаж байна. Их хурлын даргыг ийм эмгэнэлт драмдаа цэг тавь гэж хэлмээр байна.Бусад улс шиг л болъё гэж яриад байгаа юм шүү дээ. Үүнийг өөр өөрийнхөөрөө тайлбарлаад баймааргүй байна. Бид УИХ-ын даргыг огцор гээд байхад л өөдөөс “Та нар огцор гээгүй байна лээ” гээд байх юм. Өнөөдөр тэр бичгийг нь өгье. Бичиг өгснийх нь дараа яаж тайлбарлахыг нь харъя

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
ЭНХБОЛД НАЙМААЧИН МАФИЙН ТӨЛӨӨ АМЬ ТАВИЖ БАЙХШИВ ИЧ ТҮМЭН НҮД ЧИХ ХАРЖ СРНСОЖ БНА ЁСТОЙ ОНИГООТОЙ ЛУУХААН ЮМАА ЭЛБЭГДОРЖ ЭНХБОЛД БАЯРЫГ АРД ТҮМЭН БУЛШЛАХ АВСЛАХ ЦАГ БОЛСОН
2018/12/12 66.181.186.73
Zz
Chi yuuni tuluu ingej tom tom dugraad hen be chamshig batsaan turuur togoldoguum 1 jiliin daraa yahiigchin harya mal
2018/12/11 64.119.25.209
Зочин
Зөв шударга төрийг хүсээд бна ард түмэн
2018/12/11 49.0.135.21
иргэн
Даварсан хуцдаг халтар вэ. Шидээд үзэлдээ. Эргээд хэн нэгэн чамруу хутга шидэх өдөр ч ирж магадгүй л байхдаа. Үг хэл үйлдэлээ хянаж байхгүй бол эрх мэдэл мөнхийнх бишээ мал минь.
2018/12/11 72.83.100.20
Хэтэрхий улайрч байна даа
ОюунЭрдэнэ ингэж хэтэрхий улайрч байгаа нь цаанаа маш том сонирхол байгааг илтгэж байна, эд нар юу хийх гээд байна аа
2018/12/11 139.5.217.246
irgen
hevleleer yanz bureer tulburtei dairalt hiij baigaa n temtsel ur dund hurj baigaagiin ilerhiilel, enhbold yunaas ch butsahgui shahagdsan baina. gol n oyun-erdene ooroo ireeduid enh60ld bolj huvirahvii
2018/12/11 64.119.23.90
  • Recent
  • Most Read
  • Most Comment