8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Алтанхуяг: Цагаан суваргын ордын 34 хувийг хуулиараа Монголчууд эзэмших ёстой

2018-12-11 10:44:00

Өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Цензургүй яриа” нэвтрүүлэгт зочноор оролцлоо. Тэрээр Монголын улстөрд бугшсан бүлэглэлийн булхай луйвруудын талаар ний нуугүй ам нээв. Энэ дундаас онцлох нэг асуудал нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын гэр бүлийн эзэмшдэг Цагаан суваргын ордын 34 хувийг Монголын ард түмэн эзэмших ёстой гэдэг нь анхаарал татсан хариулт байлаа.   

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг хэлэхдээ “тэр н.Дэнзэн гэдэг залууг шорон гяндангаар тамалж, залуу айлыг амьдын хагацалд унагасан хүн бол энэ Н.Номтойбаяр байхгүй юу. Н.Номтойбаяр өнөөдөр цагаан суваргын эзэн биздээ энэний эзэн ч гэж юу байхав дээ Монголын ард түмний баялагийг л авчихсан байхгүй юу. Энэ ч гэж дээ аав нь л авцан юм. Аав нь яаж авсан бэ тагнуулд ажиллаж байхдаа мэдээлэлтэй хүн байсан. Тэгээл компани байгуулж гараал тэр үеийн Ерөнхий сайд бас л бид нар шиг нэг юмыг зөвлөх болгоол авна, тэгээл баахан лиценз тууцан. Тэрнийхээ дараа энэ хүүгээ 2 удаа тагнуулж ажиллуулж мянган юм янзласан. Тэгээд намайг бас ингээд байдаг юм. Энэ Н.Алтанхуяг гэдэг нөхөр Ерөнхий сайд байхдаа, Цагаан суваргын ордын 34 хувийг Монголчууд эзэмших ёстой биздээ? Тэрнийг нойл болгосон гээд байдаг байхгүй юу. БИ ТИЙМ ЮМ ХИЙГЭЭГҮЙ. Манай Засгийн газар дээр нэг ийм яриа боллоо. Ерөнхий сайдаа энэ цагаан суваргын ордын 34 хувийг төрд эзэмших ёстой хуулиар. Гэхдээ энэ Оюутолгойг харсан чинь 34 хувь чинь бөөн гай юм биш үү энийг тэгээд нойлоор нь өгчүүл яасын...  күүээ тийм юм байхгүй шүү... одоо бүр алах нь... нөгөө Алтанхуяг чинь 34 хувийг Н.Номтойбаярт бэлэглэхийн гэнэ ээ. Битгий олон юм донгосоод бай, за аваад ир гээд 34 хувиар нь бичээд Их хуралд оруулж байсан. Үр дүн нь яаж гарч байна гээч Их хурал дээр 34 хувь нь нойл болж гарч ирсэн. За эндээс та нар Монгол улсын эзэн хэн бэ гэдгээ бод” гэж “цензургүй яриа” нэвтрүүлэгт ярилцлаа.

Үндсэндээ бол У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах асуудал УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэгдэх үед Цагаан суваргын ордын талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хууль зөрчөөгүй гэсэн тайлбарыг хэлж, 36 битгий хэл 360 лиценз манай гэр бүл дангаараа эзэмшсэн ч яадаг юм ухааны хариултуудыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхт өгч байлаа. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх Цагаан суваргын ордыг төрд буцаан авна. Ард түмэнд буцааж өгнө нэг гэр бүл хууль зөрчин дангаараа орд газрыг эзэмшихгүй, бүлэглэлийн зарчмаар Монголын ард түмний өмчийг завшдаг,шударга бус зүйлтэй тэмцэнэ, төрийн ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ хийнэ гэж үсчээд байгаа нь Ард түмний төлөө юм гэдгийг эндээс харж болохоор байна. Мөн Цагаан суваргын ордыг Н.Номтойбаяр өнөөх төрийг тонон дээрэмддэг бүлэглэлийн зарчмаар авсан гэдгийг Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ч мөн нотоллоо.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Gerelee
Tsagaan suwargaa l awii
2018/12/13 202.126.89.43
Зочин
Тэгэж л авийчдээ өөр яахын
2018/12/13 103.57.92.20
Буруу ЦОЛМОН
Газарын бүх баялаг ард түмний өмч Төрийн хамгаалалтанд байх ёстой ХувчИлсан уурхайнуудаа төр үндсэн хуулийг хэрэгжүүлэж иргүүлэн төрийн мэдэлд авах хэрэгтэй
2018/12/12 103.10.23.75
0000
Алтанхуягын хэлээд байгаа цөм үнэн Их хурал хулгайч нарын үүр болсон тэд хувааж идэх шийдвэр л гаргаад байдаг
2018/12/12 103.10.23.75
zochin
Сандраар яахав. Бурхан шийтгэх байлгүй дээ.
2018/12/12 103.57.92.113
Zochin
Tsagaan suvraga yah vee harin tsever agaar sangiin mungiig hulgailagchdaas ard tvmen ervvl mend ami nasaa nehii. Bas dahin ami vregdsen byatshan hvvhdvvd ,ah dvvsiinhee ...... nehii.
2018/12/11 103.26.193.227
Зочин
Нямтайшир хулгайч мафи эцэг.Номтойбаяр хүүхэн хүчиндэгч Монголын 1 номерын Бүлэг Хулгайч нар.Цагаан Суврагаа Улсад нь тушаа.
2018/12/11 66.181.161.53
irgen
nyamtaishir hulgaichaa ulsad erguulj og. ovog deedsiinhee yasig ondolzuuleed hol yavahgui shuu.chamaig tenger gesgeene dee
2018/12/11 139.5.216.118
Zool
Tumnii haraal
2018/12/11 122.201.22.70
Zool
Ard tumnii bylgiig ogooch hulgsichaa.tumni haraal anar bish shu
2018/12/11 122.201.22.70
Төр төмөр нүүрээ харуул
Эцэг хулгайч Нямтайширын цагдан хорь
2018/12/11 66.181.161.53