8o
Улаанбаатар хот
mobile menu

Р.Төмөрхуяг: Махбалыг бүр анхны зүйл ангиар нь, хамгийн хөнгөнөөр нь шийдэх гэж байна

2018-12-11 11:02:00

Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажиллаж байсан Т.Гомбосүрэн ажлынхаа үүдэнд бусдад зодуулж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Дээрх хэрэгт тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбалыг шалгаж байгаа. Тус хэргийн талаар талийгаачийн ар гэрийнхэн болон өмгөөлөгч нь яг одоо мэдээлэл хийж байна. Мэдээллийг шууд дамжуулж байна.  

Талийгаачийн аав Р.Төмөрхуяг  мэдээллийн эхэнд "Би 49 хоног дээр нь мэдээлэл хийж байсан. Үүнээс хойш 2 сарын хугацаа өнгөрлөө. Миний хувьд болон манай гэр бүлийн хувьд хүүгийнхээ ясыг өндөлзүүлж өнөөдөр хэвлэлийн бага хурал хийхээс өөр аргагүйд хүрлээ.  Өнөөдрийн хэвлэлийн хурлыг яагаад хийж байна вэ гэвэл хууль хяналтын байгууллага хэргийн талаарх шаардлагатай бүх нотлох баримтыг дутуу оролцуулж шийдэх гээд байна. Шүүх, хяналтын байгууллага мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн явуулсангүй. Зарим нотлох баримт алга. Түүнийг лавшруулалгүй прокурорт илгээжээ. Прокурор их богино хугацаанд бидэнд мэдэгдэлгүйгээр шүүхийн шатанд шилжүүлсэн байна.

Үүнээс гадна Сэжигтэн Махбалыг бүр анхны зүйл ангиар нь, хамгийн хөнгөнөөр нь шийдэх гээд байна. Бид үүнийг ойлгохгүй  байна. Энэ зүгээр нэг хүн амины хэрэг биш. Зориуд санаатайгаар хүүгийн маань амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн. Миний хүү  шударга, үнэнч байдлаасаа болж амиа алдлаа.  Хууль хяналтын байгууллагууд энэ хэргийн үнэн зөвийг олохгүй, тоглоом болгох гэж байгаад би их харамсаж байна. Тийм учраас би хамгийн дээд газарт нь буюу Хууль зүйн сайд Ц.Нямдоржид хугацаатай шаардлага хүргүүлэх гэж байна" гэв. 

Өмгөөлөгч З.Хүрэлсүх "Есдүгээр сарын 28-ны өдөр энэ хэргийн талаар олон нийтийн дунд түгсэн буруу мэдээллийг арилгах зорилгоор бид хэвлэлийн бага хурал хийж байсан. Мөр зэрэгцэн ажиллаж байсан өмгөөлөгч нөхрийнхөө хэргийг үнэн зөв шийдэгдээсэй гэж хүсэж байлаа.

Хэрэг анхнаасаа тийм нууц далд байхаар үйлдэгдээгүй. Мөрдөн шалгах хугацаанд өмгөөлөгч нарын зүгээс олон хүсэлт, асуулт тавьсан. Заримд нь хариу илгээлгүй шүүхийн шатанд шилжүүлж байгааг хэвлэл мэдээллээс мэдлээ. Манай хэргийн хувьд шалган шийдвэрлэж байгаа хүмүүс хуулийн дагуу шалгахад ээдрээ, түвэг үүсэх магадлал бараг байхгүй. Харамсалтай нь мөрдөн шалгах ажиллагаа дууссан. Бидний хувьд мөрдөн шалгах ажиллагааг нэмж явуулахыг санал болгож байсан боловч хүлээн авсангүй.

Энэ хэргийг дүүргийн болон нийслэлийн хоёр прокурор дамжиж хянасан. Мөрдөн байцаах албаны мөрдөгч нар 3 шатаар дамжуулан мөрдөн шалгасан. Бид өнөөдөр мөрдөн байцаах баримт, мэдээллийг задруулах боломжгүй байна. Гэхдээ асуудлыг арай өөрөөр шийдэж байгаа нь хохирогчийн эрхийг хамгаалахгүй, прокурорын байгууллага хайнга хандаад байна. 

 

 

 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
0000
МАНАНгийн хулгайч нарын нэг гэшүүн үүрэг гүүцэтгэгч байсан хүн учир хамгийн их өршөөл үзүүлэж хамгийн багаар шийтгэж шоронгоос зарилгаар гараад авна шоронд нэртэй боловч гэртээ сууж байна гэсэн үг
2018/12/13 103.10.23.75
zochin
Muu aluurching tsaasal.Tomchultai holbootoi novsh.bn.Ta nariig bugdiig ni tenger nirgeg
2018/12/11 202.179.18.201