Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж дэмжлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэллээ.
Улмаар гишүүд саналаа хэлсний дараа Ц.Цогзолмаа сайдыг огцруулах асуудлаар санал хурааж, байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Энэ асуудлыг одоо чуулганы хуралдаанаар эцэслэн санал хураана.