8o
Улаанбаатар хот
mobile menu

Автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдаж нас баржээ

2018-12-11 15:02:07

Нийслэлийн Налайх дүүргийн 2 дугаар хороо, Улаанбаатар хотоос Налайх дүүрэг рүү салах, Говьсүмбэр аймаг руу явах автозамын уулзварын зорчих хэсэгт зам, тээврийн осол гарч, автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдаж нас баржээ. Ослын тухай дуудлагыг 12.10-ны өдрийн 20:36 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 2.5 км замыг туулан 20:41 цагт очиход Улаанбаатараас Говьсүмбэр аймгийн чиглэлтэй зорчиж явсан Улаанбаатар хотын Баянгол дүүргийн харьяат иргэн Н-ийн эзэмшлийн “Прадо” загварын суудлын автомашин, Говьсүмэр аймгаас Улаанбаатар хотын чиглэлтэй зорчиж явсан Баянхонгор аймгийн Баянхонгор сумын харьяат иргэн С-ийн эзэмшлийн “Соната 6” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн байжээ. Ослын улмаас иргэн С /22 настай, эрэгтэй/ хөл хэсгээрээ автомашины бүхээгийн хэсэгт хавчуулагдсан байсныг гаргаж, эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.Гэвч тухайн иргэнийг эмнэлгийн байгууллагад шилжүүлж өгсөний дараа нас барсан тухай нийслэлийн Налайх дүүргийн Цагдаагийн байгууллагаас мэдэгджээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment