8o
Улаанбаатар хот
mobile menu

Чөлөөт бөхийн барилдааны насанд хүрэгчдийн УАШТ хойшлогджээ

2018-12-11 18:00:00

Монголын чөлөөт бөхийн холбоо /МЧБХ/-ны дасгалжуулагчдын Удирдах зөвлөл өнгөрсөн арваннэгдүгээр сарын 30-нд хуралдаж, 2019 оны зургадугаар сарын эхний долоо хоногт багтаан орон нутагт, насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн УАШТ-ийг зохион байгуулахаар болжээ. Тус тэмцээнийг өмнө нь 2010 онд Дархан-Уул аймагт, 2018 онд Орхон-Уул аймагт тус тус зохион явуулсан нь ач холбогдолтой болж, ид барилдаж буй тив дэлхийн медальтай тамирчдын барилдааныг хүүхэд залуучуудад үзүүлснээр сайнаар нөлөөлж чөлөөт бөхөөр хичээллэх өсвөрийн тамирчдын тоо нэмэгдсэн байна. Түүнчлэн бөхчүүдийн гол нөөц, ундарга нь хөдөө орон нутаг бөгөөд үе, үеийн шилдэг тамирчид орон нутгаас төрсөн байдаг. Тэмцээн аль аймагт болох нь эцэслэн шийдэгдээгүй ч, одоогоор Архангай аймаг, Багануур дүүрэг тус тус насанд хүрэгчдийн УАШТ-ийг, МЧБХ-той хамтран зохион байгуулах хүсэлтээ ирүүлээд байна. Мөн тус тэмцээн сүүлийн жилүүдэд нэгдүгээр сард зохиогдож буй нь ДАШТ-ээс ес, арван сарын өмнө болж буй нь дасгалжуулагчдын хувьд маргаантай асуудал болсон. Учир нь өвлийн гурван сар нь тамирчдын хувьд биеийн ерөнхий хөгжил болон хүчилтөрөгчийн бэлтгэлийн цонх үе байдаг байна. Иймээс зургадугаар сарын эхний долоо хоногт болгон өөрчилжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл