8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол улсын хилийн зурвасыг дамнан хайгуул хийж байгаа тухай мэдээлэл хийнэ

2018-12-12 09:00:33

Өнөөдөр дараах үйл явдлууд болохоор товлогджээ.

08:00 цагт: УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны гишүүд Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж, “Агаарын бохирдол, түүний хор хохирлыг бууруулах талаар нэн даруй арга хэмжээ авч ажиллах тухай” тогтоолын хэрэгжилттэй танилцана.

08:00 цагт: “Holiday Inn” зочид буудалд “Модел ЮНЕСКО Монгол” ЮНЕСКО-гийн Ерөнхий Ассемблейн залуучуудын загвар чуулган болно.

09:00 цагт: АТГ-т яам, агентлаг, нийслэл, дүүрэг, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн салбар нэгжийн 300 орчим эрх бүхий албан тушаалтнын нэгдсэн сургалт болно.

09:30 цагт: МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн зүүн талд байрлах Номадика бизнес төвийн 3 давхарт “Хөдөө аж ахуйн зохистой дадлыг баталгаажуулахад бэлэн үү?” дугуй ширээний-уулзалт ярилцлага болно.

09:30 цагт: НЗДТГ-т НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болно.

10:30 цагт: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын таван давхрын хурлын танхимд шинэ жилийн баярыг угтсан урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын явцын талаар зөвлөмж, сэрэмжлүүлэг өгч, мэдээлэл хийнэ.

11:00 цагт: Засгийн газрын III байрны B1 давхрын мэдээллийн танхимд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны эхний 11 сарын байдлаарх хэвлэлийн бага хурал болно.

11:00 цагт: Монголын хүүхдийн ордны Ёслолын танхимд Зорилтот гэр бүлийг дэмжих, хөгжүүлэх “Хөгжлийн үндэс” туршилтын төслийн үр дүнг үнэлэх хурал зохион байгуулагдана.

Үндэсний мэдээллийн төвд 
 

  • 11:00 цагт: "Босоо хөх Монгол" ТББ-аас Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд газрын тосны компаниуд Монгол улсын хилийн зурвасыг дамнан хайгуул хийж байгаа тухай мэдээлэл хийнэ .
  • 11:30 цагт: Хөдөлмөрийн Үндэсний Намаас УИХ-ын гишүүдэд ХОМ дэх "Орлогоо нотол” гэж шаардан хэвлэлийн хурал хийнэ.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment