8o
Улаанбаатар хот
mobile menu

Ж.Бат-Эрдэнэ: УИХ-ын 20 гишүүн бүрэн эрхээсээ ”түдгэлзэнэ”

2018-12-12 09:04:00

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Н.Номтойбаяр, А.Ундраа, М.Билэгт, Ж.Мөнхбат, Н.Амарзаяа, Ж.Бат-Эрдэнэ нар мэдээлэл хийж мэдэгдсэн юм. 

Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "Сүүлийн үед ЖДҮ-тэй холбоотой асуудал нийгмийн бухимдал болоод байна. Энэ сан бол эдийн засгийг сэргээх чухал сан байсан. Үүгээр дамжиж ард иргэд ажилтай байх, өргөжүүлж хөгжүүлэх арга хэмжээг авсан. Гэсэн хэдий ч УИХ, Засгийн газар, намын эрх мэдэл бүхий хүмүүс энэ зээлийг авч, ёсзүйгүй ажиллагаа болсон. Тиймээс энэ асуудалд ард иргэдээс гадна гишүүд маш их эмзэглэж байна. Гэтэл энэ асуудал сүүлдээ замхрах талдаа орж байна. Хуулийн байгууллага үүнийг сайтар шалгах ёстой.

Тиймээс УИХ-ын нэр бүхий 20-иод гишүүн гарыг үсэг зурж, бүрэн эрхээсээ татгалзаж, хуулийн байгууллагад шалгуулахад бэлэн байгаагаа мэдэгдэж байна. Үүнийгээ УИХ-ын Ёсзүйн дэд хорооны дарга С.Бямбацогтод хүргүүлж байна.

Бидний энэхүү зарчмыг УИХ-ын бүх гишүүд нэгдэж, хуулийн байгууллагад шалгуулахыг уриалж байна. Одоогоор 22 гишүүн гарын үсэг зурсан.

 ЖДҮ-гээс зээл авсан гишүүд гарын үсгээ зураагагүй байна. Гэхдээ бид тэдгээр гишүүдтэй уулзаж, санал болгох болно" гэсэн юм. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Kkkkk
Hun aminy hergee tsairuulah sanaatai battulga gansuh naryn buuny nohoi shuu de chi
2018/12/12 83.23.248.17
Монголмаа
Энэ сахалтай нөхөр мөнхбат номтойбаяр тэмүүлэн содбилэг оюунхорол нар монголын төрд ирээдүйд том аюул занал учруулна шү
2018/12/12 112.72.11.115
ard
enhboldin humuus uu atg iig atgasan hulgaichid shalguullaa geed yum garahaargui batalgaatai yumaa hiichihsen bh shiv
2018/12/12 103.57.94.160
Zochin
Чамайг түдгэлзсэн түдгэлзээгүй шалганаа.Архичин минь.Бүү сандар.
2018/12/12 122.201.22.95
  • Recent
  • Most Read
  • Most Comment