8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2018-12-12 09:27:07

Хонь - (3/21-4/19) 

Тааламжгүй өдөр. Энэ өдөр болзоонд явах, хайр дурлалын асуудал үүсгэх, гэр бүлийн асуудалд ялангуяа тааламжгүй өдөр. Хонины ордны эмэгтэйчүүд ойр дотны хүнтэйгээ үл ойголцсоноос болоод сэтгэл тань тавгүйрнэ. Ойлгомжгүй харилцаа, хоорондын үл ойлголцлоос болж харилцаагаа бүрмөсөн таслахад хүрч мэдэх тул болгоомжтой байхыг сануулж байна. Харин хонины ордны эрэгтэйчүүдийн хувьд мэдрэлийн ядаргаанд орж, сэтгэл түгшүүртэй болох хандлагатай байна. Мөн гэр бүлийнхнийхээ дунд өндөр дуугаар ярьж, хурц үг хэллэг хэлэхээс болгоомжил. 

Үхэр - (4/20-5/20) 

Өөрийн байдалд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хоолны дэглэм сахь, амьтны гаралтай хоолноос татгалз, өлсөж болно. Эмийн ургамал түүхэд сайн эсвэл ардын эмчилгээний аргаар эмчлэхэд гайгүй өдөр. Мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд зөн билэгтээ итгэ. Уулзалт ба ажил хэргийн хэлэлцээр нь амжилттай болж ашиг авчирч болно. Гэвч тавьсан зорилгодоо хэтэрхий шаргуу байх хэрэггүй, учир нь үүгээрээ өөрийн бүх хичээл чармайлтыг үгүй болгож чадна. Эмэгтэй үхрүүд шинэ хүнтэй танилцаж магад. Өөрийн сэтгэл санааны илрэлээ хянах хэрэгтэй. Хайр сэтгэлийн харилцаанд хямралын үе эхэлж байна гэж одод зөвлөх байна. Эрэгтэй үхрүүд ойр дотнын хүндээ илүү их анхаарал тавих хэрэгтэй. Тэдэнд таны нинжин сэтгэл дутагдаж байна. Та байдпыг сайн болгож өөрчилж чадна. Энэ өдөр зүүд зөнтэй байна, биелэгдэхийг хүлээ. 

Ихэр - (5/21-6/21) 

Гэнэт үүссэн асуудлууд таны талд шийдэгдэхгүй нь бололтой. Тайвшрах хэрэггүй олон олон гэнэтийн явдлууд таныг хүлээж байгаа. Эрүүл чийрэг бие, шогч ааш зан нь хүнд байдалд орохоос таныг хамгаална. Бизнесын хуучин түнш тань гэнэт санал хүсэлт тавих бололтой. Таны ажил хэрэгч болон аливааг сайтар тооцоолон бодох зан чанар нь ажил хэргийн төгсгөлийн шатанд эерэг нөлөө үзүүлж амжилт олоход тусална. Эрүүл мэнд болон сэтгэл санааны байдалдаа анхаарал тавиарай. Амьтны гаралтай хоол хүнс хэрэглэхээс зайлсхийж хоолны дэглэмийг барих нь тустай. Ардын эмнэлгийн аргаар эмчилгээ хийлгэхэд тохиромжтой байна. Зүүд зөнтэй байх ба биелэхийг нь хүлээх хэрэгтэй. 

Мэлхий - (6/22-7/22) 

Сэтгэл санаа дээшилж сайжрах өдөр. Харилцаа холбоо эргэн сэргэж хэвийн байдалдаа орно. Зөн билэг, мэдрэмждээ итгэн ажил хэргээ урагшлуулаарай. Хэт түрэмгий байж өөрийн дураар загнах нь зөвхөн уур хилэнг хөдөлгөн  урам хугарахаас өөр үр дүнг авчрахгүй. Таны дэргэд байгаа хүмүүст хайр халамж дэмжлэг хэрэгтэй байгааг бүү мартаарай. Үйл явдлыг сайн тал руу эргүүлж шинэ танил, түнш, ивээн тэтгэгчдийг ажил үйлсдээ татан оролцуулж чадна. 

Арслан - (7/23-8/22) 

Дотны хүнтэйгээ романтик байдлаар болзох нь эмэгтэй арслангуудад харуусал авч ирэхээс гадна салахад хүргэнэ. Энэ өдөр шинэ хүнтэй танилцах нь зүрхний шархыг эдгээж магадгүй. Гэвч шинэ хайрын холбоо нь удахгүй гэж одод анхааруулж байна. Хамтрагчийн ёс зүйгүй харьцаа эсвэл хариу уур уцаар нь эрэгтэй арслангуудыг маш их бухимдахад хүргэнэ. Зөвхөн амьдралын зарчим нь тэднийг өөрөө ч мэдэлгүй үйлдлээс сэргийлнэ. 

Охин - (8/23-9/22) 

Сугар гаригийн буурах хөдөлгөөний улмаас хувийн амьдрал дахь харилцаанд таагүй байлууд үүсэх бололтой. Элдэв романтик адал явдлаас холхон байхыг хичээх хэрэгтэй ба эдгээр нь танд зөвхөн муу үр дагаврыг авчрах болно. Охины ордны эрчүүд өөрийн айдсаас салахгүй байснаар ирэх таагүй үйл явдлаас холуур тойрон гарах болохыг сануулж байна. Магадгүй дотоод сэтгэлийн ачааллын өсөлт, хэрүүл маргаанаас улбаалж сэтгэл санааны уналтад орж мэднэ. Биеийн эрүүл мэнддээ анхаарал хандуулахыг сануулж байна. Зөв хооллолтын дэглэмийг сахиж, амьтны гаралтай хоол хүнснээс татгалзаж, бүр мацаг барьсан ч болно. Эмийн ургамал, ардын уламжлалт эмчилгээний аргыг хэрэглэхэд тохирох өдөр. 

Жинлүүр - (9/23-10/22) 

Хамгийн сайхан мөрөөдөл биелэх, нууцлаг мэдлэг олж авах, ухаарч сэнхрэх, муу зүйлээс ангижрах өдөр. Өөртөө шүүмжлэлтэй бай. Магадгүй та ойр дотнын хүмүүсийн дэргэд биеэ буруу авч явж болзошгүй. Уян хатан, өгөөмөр бай. Маргаан зөрчилдөөнөөс хол байж, өндөр дуугаар ярихгүй, эрс шийдэмгий шийдвэр гаргахгүй байгаарай. Үр хүүхэддээ анхаар. Тэдэнтэйгээ ярилцаж өөрийн алдсан эрч хүчээ олж ав. 

Хилэнц - (10/23-11/21) 

Өнөөдөр, магадгүй таны муу зөн совин биелж мэднэ. Та муу муухай бүхний буруутан болсноор нөхцөл байдал хүндэрч мэднэ. Хурц ширүүн байдлаар өөрийгөө хамгаалах гэж оролдсоны хэрэггүй, яагаад гэвэл ингэснээр тулгарсан сөргөлдөөнт байдлыг бүр буцаж эргэхгүй байдалд оруулахад энэ нь түлхэц болох аюултай. Дэргэд байгаа ойр дотны хүмүүст таны зүгээс хангалттай хэмжээний хайр халамжийг үзүүлж чадахгүй байх магадлал өндөр байна. 

Нум - (11/22-12/21) 

Таны ажил хэрэгч зан, асуудлыг баригдмал бусаар шийдвэрлэдэг арга барил, зөв тооцоо зэрэг нь ажил үйлсийг тань урагшлуулж чадна. Хамт ажилладаг хүмүүсийн харилцаанд анхаарлаа хандуул. Зөрчилдөөн танд ашиггүйгээр дуусах магадлалтай. Биеэ бод, эрүүл мэнддээ анхаар. 

Матар - (12/22-1/19) 

Матрын ордны эрчүүдийн хувьд өөрийн дур хүслээр ажил хэргээ явууласны хэрэггүй таагүй зүйлд орж болзошгүй. Өөрийн бодол санаагаа хамтрагчдаа тулгаснаар зөрчилдөөнд хүрч болзошгүй тул анхааралтай байхыг зөвлөж байна. Матрын ордны эмэгтэйчүүд өөрийнхөө сэтгэл санаанд анхаарахыг зөвлөж байна. Хоол хүнсэндээ анхаарч эрүүл хооллолтыг эрхэмлэ. Уламжлалт анагаах ухаанаар биеэ эмчлэх нь таатай. 

Бумба - (1/20-2/18) 

Энэ өдөр нэлээн чармайлт шаардагдах тул хийж байгаа ажлаа нэлээн бодож хөдлөхийг зөвлөж байна. Магадгүй ойрын хүнтэйгээ харилцаагаа улам муутгаж болзошгүй. Энэ нөхцөл байдалд та өөрөө буруутай гэдгээ ухаараарай. Гэр бүлд тань таны анхаарал халамж хайр дутаж байна. Энэ дутаж буй зүйлийг нөхөхийг хичээгээрэй. 

Загас - (2/19-3/20) 

Гэрээ хэлэлцээр хийхэд таатай өдөр. Магадгүй танд ашигтай санал ирнэ. Гэхдээ үр дүнг хүлээх хэрэгтэй мөн түүнчлэн гэнэтийн томоохон ашиг авчирна гэж бүү бодоорой. Зөрчилдөөн маргааныг нааштай болгоорой. Сонирхолтой бодол урган гарч ирэн үүнийгээ амьдралд хэрэгжүүл. Гэхдээ бусдын итгэлийг алдахгүй байж хэт их урилга дайллаганаас хол байхыг хичээгээрэй. Загасны ордныхон их сониуч хүмүүс байдаг бөгөөд заримдаа энэ байдлаасаа болоод бусдад зэмлүүлэх үе ч байдаг. Амралт, зугаалгад явахаар төлөвлө.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment