8o
Улаанбаатар хот
mobile menu

Сүүлийн найман жилийн хугацаанд агаарын бохирдол буураагүйд нөлөөлсөн 10 шалтгаан

2018-12-12 10:22:00

 

Дэлхийн олон хөгжиж буй орнууд агаарын бохирдлоосоо салах аргыг эрэлхийлж байна. Гэвч манай улс жил ирэх тусам агаарын бохирдол ихсэж амьд явах эрхэнд ноцтойгоор халдаж байна. Судалгаагаар агаарын бохирдол нь хүний насжилтыг хорогдуулж, хүний сэтгэн бодох чадварт муугаар нөлөөлдөг болохыг эрдэмтэд тогтоогоод байгаа. Тэгвэл манай улсын агаарын бохирдол сүүлийн найман жилийн хугацаанд буураагүйд нөлөөлсөн дараах шалтгааныг мэргэжлийн байгууллагаас гаргажээ.  Тодруулбал, Үндэсний аудитын газраас  Цэвэр агаар сан болон 2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гадаад, дотоодын хөрөнгөөр хийгдсэн ажлуудын үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудит хийж, аудитын нотлох зүйл, аудитын дүнд үндэслэн утаа буураагүй шалтгааныг гаргасан байна. Үндэсний аудитын газраас  цэвэр агаар сан болон 2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийгдсэн ажлууд үр дүнд хүрээгүйгийн гол шалтгаан нь тооцоо судалгаагүй байдлаас үүдэлтэйг судалсан байна. Тус газрын тайлангаас агаарын бохирдол буургаагүйд нөлөөлсөн 10 ноцтой зөрчилийг хүргэж байна. 

  1. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 1995 оноос эхлэн гарсан хууль, эрх зүйн шийдвэрүүд нь өөр хоорондоо уялдаа холбоогүйгээс агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааг оновчтой зохицуулж чадаагүй байна
  2. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Үндэсний хороог МУ-ын ЕТГ-ын дэргэд 2 удаа, Ерөнхий сайдын дэргэд 2 удаа, ажлын албыг БОАЖС-ын дэргэд 2 удаа, агаарын бохирдлыг бууруулах ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлэх, хяналт тавих газар, албыг НЗД-ын дэргэд 3 удаа байгуулж, байнга бүтцийн нэгж солигдож, үйл ажиллагаа нь хангалтгүй зохион байгуулагдсанаас чиг үүргийн давхцал үүсэж, хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнг нэгтгэн тайлагнах, хяналт тавих, хариуцлага тооцох боломжгүй байдалд хүргэсэн байна.
  3. Нийслэл хотоос гадна аймгийн төвүүдэд агаарын бохирдол ихтэй, бохирдлын үзүүлэлт хүлцэх дээд хэмжээнээс хэтэрсэн нь агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр олон эх үүсвэрээр зарцуулахаар төлөвлөсөн арга хэмжээг цогц байдлаар, үе шаттайгаар, нэг удирдлага, хяналтын дор хэрэгжүүлээгүйтэй холбоотой байна.  
  4. МУ-д агаарын чанарыг 6 үзүүлэлтээр хэмждэг боловч хүний биед хамгийн их хор нөлөө үзүүлдэг хүнд металлыг хэмждэггүй, манай улсад агаарын чанарын стандарт болгосон зарим үзүүлэлтийн дээд хязгаар нь олон улсын агаарын чанарын стандартаас зөрүүтэй байна. 
  5. Агаар дахь хүнд металлын агууламжийг тодорхойлдог техник, тоног төхөөрөмж байхгүй, агаарын бохирдлыг хэмжигч техник хэрэгслүүдийн ашиглалтын хугацаа дууссан, хүрэлцээ муутай, цөөн байршилд хэмжилт хийж байгаа нь агаарын бохирдлын идэвхжил ихтэй бүсийг бүрэн хамарч бохирдлын үзүүлэлт бүрэн гүйцэт, үнэн зөв тодорхойлогдож чадахгүйд хүргэж байна.  
  6. Агаарын бохирдлын бууруулах талаар судалгааны ажил хийгдэж байсан боловч түүний үр дүнг үнэлээгүй, хэрэгжүүлэх эсэхийг шийдээгүй орхисон байна. 
  7. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2008-2016 онд улсын төсөв, ЦАС-ийн хөрөнгөөр 164.1 тэрбум төгрөг, гадаадын зээл, тусламжаар 153.3 сая ам.долларын ТАХ-үүдийг санхүүжүүлж, хэрэгжүүлсэн боловч гүйцэтгэл, үр дүнг нэгтгэн дүгнээгүй, агаарыг бохирдуулагч эх үүсвэр бүрээр агаарын чанарын үзүүлэлтэд нөлөөлөх нөлөөллийг гаргаж, хэрэгжүүлэх арга хэмжээний төрлийг тодорхойлоогүй, арга хэмжээ, зарцуулсан хөрөнгийн үр дүнг агаарын чанарын үзүүлэлтийн өөрчлөлттэй харьцуулан үнэлгээ хийгээгүйгээс агаарын бохирдол дорвитой буураагүй, илт мэдрэгдэх үр дүн гараагүй байна.
  8. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр олон төрлийн сайжруулсан зуухыг айл өрхийн хэрэгцээ шаардлагыг үндэслэн үйлдвэрлэх, нийлүүлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулаагүй, зуухыг хөнгөлөлттэй үнээр айл өрхүүдэд худалдан нийлүүлсэн боловч технологийн дагуу ашиглаагүй, одоогийн байдлаар сайжруулсан зуух элэгдэлд орж, ердийн зуухтай ижил үүрэг гүйцэтгэх болжээ. /Сайжруулсан зуухны үнийн хөнгөлөлтөд 2010-2012 онд хэрэгжсэн МСС-ийн “Цэвэр агаар” төслөөс нийт 33.0 сая ам.доллар, 2012-2016 онд хэрэгжсэн ДБ-ны санхүүжилттэй “УБ цэвэр агаар” төслөөс 4.5 сая ам.доллар, ЦАС-аас 2011-2015 онд нийт 32.2 тэрбум төгрөгийг тус тус зарцуулсан байна/
  9. Сайжруулсан зуухны хэрэгцээ, зориулалтын түлшний нийлүүлэлтэд үндэслэн түлш үйлдвэрлэгчдийн хүчин чадлыг тооцохгүйгээр гэрээ байгуулсан, “ДЦС-2” ТӨХК-ийг түшиглэн байгуулсан үйлдвэр ажиллаагүйгээс түлшний 22.4 хувийг нийлүүлсэн нь агаарын бохирдлыг бууруулахад нөлөөлөхүйц арга хэмжээ болж чадаагүй байна. 
  10. Нийслэлийн авто тээврийн хэрэгслийн утааны ялгаралтыг бууруулах чиглэлээр төсвөөс  9.8 тэрбум төгрөгийг санхүүжүүлж, ТАХ-үүдийг хэрэгжүүлсэн боловч зарим арга хэмжээний бэлтгэл ажлыг хангаагүй, бүрэн хэрэгжүүлээгүй, санхүүжилтийг гүйцэтгэлийн хувиар тооцож олгоогүй, ТАХ-ний хэрэгжилт, үр дүнд хяналт тавьж ажиллаагүй байна. 
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Цэцэг нуурынхан
Одоо мафи-олигархи МАНАН сүлжээ ялахуу эсвэл ард түмэн ялахуу гэсэн үхэх сэхэхийн төлөө тэмцэл явагдаж байна. Ард түмнийг төлөөлж байгаа Батзандан, Оюунэрдэнэ, Аюурсайхан, Болд нарыг бүх хүчээрээ ард
2018/12/12 202.72.245.122
Zochin
Bid amidaaraa utuulj vhej baina. Bid vhej baina nyalah balchiraasaa 80 nastai buurluud bvgd vhej baina bid vhej baina. Bid tarchilj baina. Bid chimeegvi vhej baina vhej bna.Agaar agaar agaar
2018/12/12 66.181.185.54
Zochin
Bidend yuch hereggvi. Yun yos zvi,erdes baylaga, yun hov hor, yun MONGOL YALAH, yun tsavchih sekemdeh veeeee BID VHEJ BAINA bid ugaarraj vhej baina bid tarchilj vhej baina bid amidaaraa
2018/12/12 66.181.185.54
zochin
Архаг архичинд гэр орноо найдаад хаячихсан аятай ажил хийсэн байх юм
2018/12/12 203.91.115.252
  • Recent
  • Most Read
  • Most Comment