8o
Улаанбаатар хот
mobile menu

ХҮнамын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Доржханд М.Энхболдын өрөөнөөс салдаггүй байжээ

2018-12-12 11:37:49

Нийгмэд Хөдөлмөрийн Үндэсний нам хэмээн УИХ-ын гишүүн асан С.Ганбаатараар удирдуулан анх гарч ирсэн энэ нам дотор өнөөх “60 тэрбум”-ын гэх схем анх хийгджээ. Өчигдөр Алтан Дорнод Монгол компанийн захирал Т.Ганболд 25-р суваг телевийн “Ам нээвэл” ярилцлагын нэвтрүүлэгт зочноор оролцлоо. Тэрээр алдарт “60 тэрбум”-ын гэх хэрэг бодит  байсан эсэхийг бүр хаанаас эхлэлтэйд тайлбар хийлээ.

Тэрээр “2016 оны сонгуулийн өмнө “60 тэрбум”-ын хэрэг гэж нийтэд задарсан шүү дээ. Би 2005 оноос эхлээд тухайн үеийн МАХН буюу өнөөдрийн МАН-д гишүүнээр элсэж бага хурлынх нь гишүүнээр олон жил явсан л даа.  2015 оны сүүлээр МАН-аас гараад ХҮН намд орсон. Би мэдлэг боловсролтой залуучуудыг дэмжих юмсан,шинэ уур амьсгалыг нь улстөрд оруулах юмсан гэсэн үүднээс энэ залуучуудад тусалъя дэмжье гэж орсон. Харамсалтай нь энэ ХҮН намд элсэж орсныхоо маргааш нь л энэ намын Ерөнхий нарийн бичгийн дарга хийдэг байсан залуу цочирдмоор л юм ярьсан л даа. Гайхалтай нь “60 тэрбум” гэдэг энэ схемийг хамгийн түрүүнд энэ нам дотор ХҮН нам дотор ярьж байсан. Тухайн үед та санаж байгаа бол сонгуулийн систем нь холимог байсан шүү дээ. Списк гэж... нэрсийн жагсаалтаар... Тодорхой хэмжээ нь мажиротар тодохой хэмжээ нь списк. Энэ списк нь 1-рт бичигдэхэд тэдэн тэрбум, 2-рт бичигдэхэд тэдэн тэрбум бүр ийм ханш гаргасын. Т.Доржханд ийм ханш гаргасан. ХҮнам дотор байсан гэрэл  гэгээг харах гэсэн нийгэмд шударга ёсыг хүсэмжилсэн маш олон мэдлэг боловсролтой, салбартаа тэргүүлсэн,гадаадад сургууль төгссөн олон залуучууд сэтгэл санаагаар гутарсан. Удирдах зөвлөлийнх нь гишүүдийн 70-80 хувь нь энэ дээр эсэргүүцсэн... юу ярьж байгаа юм бэ гээд.  Энэ чинь өөрөө наймааны схем болоод явчихж байгааштээ. Мөнгөтэй хүн жагсаалтад орох боломжтой гэсэн үг. Надад тэгээд тухайн үед тэдэн тэрбумын тэддүгээр байранд орох гэдэг тийм болзолууд тавиад би гайхаад больсон юм”. Ийм байр суурийг илэрхийлсэн явдал өнөөх “60 тэрбум”-ын гэх схем анх Хөдөлмөрийн Үндэсний нам дотор хийгдсэн болохыг шулуухан зарлав.

Хөдөлмөрийн Үндэсний намын дарга нь С.Ганбаатар гэдэг боловч чухамдаа энэ намыг бужигнуулдаг Удирдах зөвлөлд нь багтах Т.Доржханд, Б.Найдлаа, Д.Гантулга нар намын даргынхаа эсрэг явж өөрсдөө намын дарга болно гэсэн бичиг сачиг чулуудалцаж асуудал нь шүүх дээр маргаан үүсгэсээр байгааг олон нийт мэднэ. Гэвч хамгийн хачирхалтай нь ХҮнам дээрээсээ бүлэглэлийн буюу МАНАН-гийн удирдлагатай тэдний гар хөл бологсод бий гэгддэг цуу яриа үнэн болж таарлаа. Тодруулбал ХҮнамын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Доржханд одоогийн УИХ-ын дарга М.Энхболдыг МАН-ын дарга байхад түүний өрөөнөөс салдаггүй байсаныг, Сангийн сайдаар ажиллаж байсан Д.Хаянхярваагийн хуурай дүү, ТЕГ –ын дарга асан  Б.Хурцийн ч хуурай дүү гэх мэт явган ярианууд үнэн байжээ.Харин Удирдах зөвлөлд багтах Б.Найдлаа, Д.Гантулга нар нь АН-ын дарга асан одоо Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын хувийн бизнесийг хийдэг, хувийн төсөл дээр нь суудаг түүний хуурай дүү нар гэдгийг Зи дарга өөрийн амаар хэлсэн байна.

Тэхээр ХҮнам нь МАНАН бүлэглэлийн тоглоом төдийгүй тэдний хүүхэлдэйнүүд байжээ.   

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэд
Unen baih aa
2018/12/13 222.82.82.35
зочмн
Иймэрхүү их мэдэгч дүртэй гоё ярьдаг хүмүүс аюултай шүү бид нар одоо залхаад байна. Итгэхэд тун бэрх нѳхѳр нүдийн хараарай.
2018/12/13 202.9.42.5
Сандо амбан
МАН дотор Монгол улсыг болж өгвөл Хятадад хурдан нэгтгэх хэрэгтэй гэж ярилцаж байсан тухай яриа гарч байна.Энэ үнэн үү?
2018/12/13 202.9.43.197
irgen.
ene. hun. elbedorjiin. buunii. nohoi. huguu hums. gedeg. ni. teged. man. namiig. dotroos hagalan. butargah. uuregtei. uag. l. z. enhbold. ts.elbegdorj. nariin. juuhaanii dald. uawuulga. !!!
2018/12/13 66.181.161.12
Zzz
Dorjhand gd zaluu anhnaasaa hudlaa gdg n todorhoi bsaan, iim amitan bsan n unen gj itgej bn
2018/12/12 64.119.27.131
Зочин
Тэгээд яадын одоо өөр нам сайхан боловсролтой залуучууд битгий ийм 2 ын хооронд юм ярьж бай
2018/12/12 103.212.119.191
zochin
tonil novshooo . naidlaag chin ard tvmen negent oilgoloo .
2018/12/12 185.39.141.1
Цэцэг нуурынхан
Одоо мафи-олигархи МАНАН сүлжээ ялахуу эсвэл ард түмэн ялахуу гэсэн үхэх сэхэхийн төлөө тэмцэл явагдаж байна. Ард түмнийг төлөөлж байгаа Батзандан, Оюунэрдэнэ, Аюурсайхан, Болд нарыг бүх хүчээрээ ард
2018/12/12 202.72.245.122
зочин
битгий айгаад бай. үнэн знэн.
2018/12/12 202.126.89.59
зочин
Яасан гэж ХҮН намаас ингэтлээ айна вэ дээдсүүдээ
2018/12/12 203.91.115.252
  • Recent
  • Most Read
  • Most Comment