
Өнөөдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт харьяалагдах Төрийн ордныг согтуу жолооч автомашинаараа мөргөсөн осол гаргажээ.Тодруулбал, өдрийн 11:00 цагийн орчимд Тоёота Приус-20 маркийн автомашин дээрх осол гарсан бөгөөд Тээврийн цагдаагийн алба хаагчид ослын газрын хэмжилт хийж, бүртгэл үйлдсэн байна. Согтуугаар автомашин жолоодож явсан этгээдийг эрүүлжүүлэх арга хэмжээ авсан байна.



