Мөнхийн рэп" хамтлагийн дуучин Батух хулгайн хэрэгт холбогдон Хонконгт саатуулагдсан байна.Түүний хувьд уран бүтээлээ хийхээс гадна "Теди" төвд гар утасны наймаа эрхэлдэг гэнэ. Иймээс бараагаа татахаар Хонконгийг зорьсон ч харамсалтайн хэрэгт холбогдсон аж.
Тодруулбал Батух “Аpple” компаниас худалдан авалт хийхдээ хулгайн карт ашиглан гүйлгээ хийж байгаад баригдсан гэнэ. Хонконгийн цагдаагийнхан түүнийг хулгайн хэргээр шалгаж байгаа бөгөөд Батух "Найзынхаа өгсөн картыг ашигласан. Хулгайнх гэдгийг нь мэдээгүй" хэмээн мэдүүлэг өгчээ.Юутай ч түүнд холбогдох хэргийн шүүх хурал дөрөвдүгээр сарын 3-нд товлогдсон байна.