8o
Улаанбаатар хот
mobile menu

Сонгинохайрхан дүүрэгт гэр шатаж, хүн нас баржээ

2018-12-12 16:39:41

Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны 7 дугаар гудамжны “Задгай”-д гэр шатаж, 37 настай иргэн нас баржээ.

Тодруулбал "Гэр шатаж байна" гэсэн дуудлага 2018.12.12-ны өдрийн 00:33 цагт тус дүүргийн Онцгой байдлын хэлтэст иржээ. Дуудлагын дагуу тус хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 6.5 км зам туулан 00:40 цагт очиж 37 минут ажиллаж унтраасан байна.

Уг гал түймэрт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат иргэн О /37 настай, эрэгтэй/ өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment