8o
Улаанбаатар хот
mobile menu

ЖДҮ-д холбогдсон гишүүдийг Үндсэн хуулийн цэцэд өгөх талаар мэдээлэл хийнэ

2018-12-13 08:45:38

09:00 цагт: “Туушин” зочид буудалд УИХ-ын Тамгын газар, Бүгд Найрамдахчуудын Олон Улсын хүрээлэнгээс “Нийтийн сонсгол: хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих үр дүнтэй арга” сэдэвт сургалт зохион байгуулна.

09:30 цагт: “Кэмпински Хаан палас” зочид буудалд “Хүнсний ногооны маркетинг, зах зээлийн форум” арга хэмжээ болно.

09:30 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 10 дугаар төв, 186 цэцэрлэгийн “Нээлттэй өдөрлөг” болно.

09:50 цагт: НҮБ-ын байранд “Зүүн хойд Азийн бүс нутгийн тулааны урлагийн форум” болно.

10:00 цагт: Сүхбаатар дүүргийн 29 дүгээр сургуульд Хүүхдийг Ивээх Сангийн “Нийгэмшүүлэх Цирк” төслийн үр дүнгийн тайлан тоглолт болно.

10:00 цагт: “Танан” төвд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн I хэлтсийн 2018 оны үйл ажиллагааны тайлангийн өдөрлөг болно.

11:00 цагт: "Интер" номын дэлгүүрийн Төв салбарт Б.Цоожчулуунцэцэгийн "Сэтгэлд зурсан аялгуу" өгүүллэгийн номын нээлт болно.

11:30 цагт:  Үндэсний мэдээллийн төвд Хуульч Б.Ариунболд ЖДҮ-д холбогдсон, хуралдаа суухгүй байгаа гишүүдийг Үндсэн хуулийн цэцэд өгч байгаа талаар мэдээлэл хийнэ.

14:00 цагт: “Blue Sky” зочид буудалд "Байгаль хамгаалалд иргэдийн оролцоо" сэдэвт чуулга уулзалт болно.

14:00 цагт: Төрийн ордонд Баянхонгор аймгийн ЗДТГ-ын үйл ажиллагаанд MNS ISO 9001:2016 олон улсын стандартын гэрчилгээ гардуулах ёслол болно.

14:00 цагт:  Шинжлэх ухааны академийн Тэргүүлэгчдийн газарт “ШУА-ийн ээлжит их чуулган” болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment