Энэ сарын 21-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд өмнө нь 15 жилийн ял эдэлж байсан этгээд дөрвөн иргэнийг хутгалж гэмтээсэн хэрэг гарсан. Б гэгч этгээд 34 настай А, 45 настай С гэх эмэгтэйг хүчирхийлэхийг завдаж, улмаар цээж гарт нь хутгалж, 32 настай эрэгтэй Э-г зургаан удаа хутгалж, 51 настай Ц гэх эмэгтэйг хэвлийн тус газарт хутгалж гэмтээжээ.Тэрээр гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа 20 гаруй км зайтай айлын өвөлжөөнд бүгэж байсныг Өвөрхангай аймгийн цагдаагийн алба хаагчид илрүүлсэн байна. Одоогоор гэмтсэн иргэд ГССҮТ-д эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал хүнд, бүгд хагалгаанд орсон байна.
Б-д хутгалуулсан дөрвөн иргэн хагалгаанд оржээ
2016-02-25 17:09:00