8o
Улаанбаатар хот
mobile menu

Т.Доржханд: ОУВС-гийн хөтөлбөрийн санхүүжилт зогсоогүй

2018-12-13 09:13:00

"Алтан Дорнод Монгол" ХХК-ийн захирал Т.Ганболд MN25 телевизийн “Ам нээвэл” нэвтрүүлэгт оролцох үеэрээ хэд хэдэн ноцтой баримтыг дэлгэлээ. Тэрбээр Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын данс руу 4 сая ам.доллар шилжүүлж, шоронгоос суллагдсан гэдгээ  хүлээн зөвшөөрлөө. Мөн 60 тэрбумын  схемыг анх ХҮН-ын тухайн үеийн Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Доржханд ярьж, сонгуулийн нэрийг жагсаалтыг мөнгөөр үнэлсэн хэмээн ярьсан юм. Энэ талаар  ХҮН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Доржхандаас тодрууллаа. 

- “Төрөөс төрсөн тэрбумтнууд орлогоо нотол” гэдэг хөдөлгөөнийг өрнүүлж эхэлсэн талаараа мэдээлэл өгнө үү? 

-ХҮН-аас 11 дүгээр сараас “Монгол төрөө хулгайч бэрдүүдээс цэвэрлэе” гэсэн аяныг зохион байгуулсан. Энэ аяны дараагийн шат болох “Төрөөс төрсөн тэрбумтнууд орлогоо нотол” гэдэг хөдөлгөөнийг өрнүүлж байна. Эхний ээлжинд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг дуудаж байна. Учир нь УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо хоёр тэрбум төгрөгийн орон сууц авснаа хэлсэн. Тэрбээр өмнөх байраа зарж 750 сая төгрөгийг, эхнэрийнхээ компанийн тоног төхөөрөмжийг борлуулж 350 төгрөгийг бүрдүүлснээс гадна Чингис хаан банкнаас 150 мянган ам.долларын зээл авч шинэ орон сууц авсан гэж мэдээлсэн. Гэтэл түүний бүрдүүлсэн орлогоос 500 сая төгрөг дутаж байгаа. Тиймээс Ж.Мөнхбат гишүүнийг дуудаж, дутсан 500 сая төгрөгөө нотлохыг шаардаж байна.

  Дараагийн хүн нь АН-ын дарга С.Эрдэнийг орлогоо нотлохыг шаардлаа. ХОМ-тээ Эрдэнэс Тавантолгойн 1072-аас өөр хувьцаагүй, бизнес эрхэлдэггүй С.Эрдэнэ яаж баяжив. Тэр Нийгмийн даатгалын сангаас завшиж, хөрөнгөжсөн үү. Энэ асуултад хариулт өгч, орлогоо нотлохыг шаардаж байна.  Тус нам цаашид хөдөлгөөнөө үргэлжлүүлж, үндэслэлгүйгээр баяжсан УИХ-ын гишүүдийг ээлж дараалан дуудаж, орлогоо нотлохыг шаардана. 

-Хөдөлгөөний хүрээнд УИХ-ын бүх гишүүдийг ХОМ-ээ нотол гэж шаардах юм уу. Чухам яагаад дээрх хоёр хүнийг эхлээд онцлох болов? 

-Бид нэгэнт хөдөлгөөн өрнүүлж байгаа болохоор маш их судалгаа хийсэн. Тиймээс эхний ээлжид өөрсдийнхөө амаар хэлсэн хоёр хүнийг сонгож байгаа. Учир шалтгааныг нь дээр дурдсан байгаа. Энэ хоёр хүнээс гадна 50 гаруй гишүүнийг ХОМ-ээ батал гэж шаардана. Энэ 50 гаруй гишүүн үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байгаа. Тиймээс тухай тухайн үед нь эдгээр гишүүдэд шаардлага хүргүүлээд явна. 

-УИХ-ын гишүүд шаардлага хүлээж авахгүй, ХОМ-ээ нотлохгүй бол яах  вэ?

-Бид нотлуулна. 

-Яаж? 

-Энэ чиглэлээр судалгаа явуулж холбоглох албаны хүмүүстэй нь хамран ажиллаж байгаа. 

 -"Алтан Дорнод Монгол" ХХК-ийн захирал Т.Ганболд MN25 телевизийн “Ам нээвэл” нэвтрүүлэгт оролцох үедээ 60 тэрбумын хэргийн танай намын зохиож гаргаж ирсэн гэж ярьсан. Та тэр ярилцлагыг үзсэн байх. Энэ үнэн үү? 

-Би энэ нэвтрүүлэгийг үзсэн. "Алтан Дорнод Монгол" ХХК-ийн захирал Т.Ганболд сайн ярьж байна лээ. Зөв ч ярьж байна. Үнэнийг ч ярьж байна. Улстөрийн зорилготой булхай, луйвар, худал хуурмаг, ёс бус зүйл, авлигал хээл хахуулийн талаар олон баримь жишээ дурдаж ярьж байсан.Түүний ярьж байгаа зүйл үнэний ортой. Зарим нь үнэн. Нэг зүйлийг хэлмээр байна. Т.Ганболд гэж хүнийг дөрвөн сая долларын асуудлыг ил болгосонд хувьдаа их талархаж байна. Гэхдээ ХҮН-аас үгүйсгэж, улс төрийн зорилготой ээлжит үйл ажиллагаа хэмээн тодорхойлж байгаа.

Тэр тусмаа 60 тэрбумын схемийг ХҮН-ынхан зохиогоод, тэрийг Доржзодов гэдэг хүн зараад, мөнгө болгож чадахгүй болохоор нь “Алтан Дорнод”-ын Т.Ганболд зохицуулах гэж Ж.Мөнхбатыг дагуулж саунд суудаг. Энэ бол логикгүй яриа. Үүнд бид ач холбогдол өгөхгүй. Энэ бол биднийг харлуулах гэж байгаа ээлжит үйл ажиллагаа.

Өмнөх сонгуулиар улс төрийн хүчнүүд ээлжит харуулалх үйл ажиллагаагаа манай нам дээр хэрэгжүүлж сонгууль оролцох боломжийг хаасан. 

-Сүүлийн үед ОУВС манай улсад хэрэгжүүлж буй ОУВС-гийн хөтөлбөрийн санхүүжилт зогсоосон гэх мэдээлэл зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч эхэллээ. Энэ хөтөлбөрийн ажлын хэсэгт ажиллаж байсан хүний хувьд энэ мэдээллийг хэр ор үндэслэлтэй мэдээлэл гэж үзэж байна вэ?

 -ОУСВ-ийн хөтөлбөр хэвийн үргэжилж байгаа. ОУВС-гийн хөтөлбөрийн санхүүжилт зогсоогүй. Хэвээр үргэлжилж байгаа. Саяхан ОУВС-гийн ажлын хэсгийнхэн Монголд ирж, үнэлгээ дүгнэлт хийгээд явсан. Ингэхдээ хүрэх ёстой үзүүлэлтүүд сайн байна. Зорилтод түвшиндээ хүрсэн байна гэж хэлсэн. Үнэлгээний дүгнэлтээ одоо захирлуудын зөвлөлдөө танилцуулах юм билээ. Захирлуудын зөвлөл нь ирэх онд хуралдана гэсэн мэдээлэл Сангийн яам гаргасан байсныг харсан. Тиймээс зогсохгүй болов уу. 

-Манай улс хөтөлбөрт тусгагдсан цалин нэмэхгүй, татвараа тодорхой хэмжээгээр нэмнэ гэх зэрэг зарим зүйл заалтыг зөрчсөн шүү дээ?

-Энийг олон ОУВС-ынхөтөлбөр гэхээс илүү Засгийн газартай тохирсон хамтарч хэрэгжүүлж байгаа Засгийн газрын өөрийн хөтөлбөр. ОУВС яг тодорхой энэ татварыг ийм байдлаар өсгө, энэ зарлыг ингэж буулга гэсэн нарийн зүйл тусгаж өгдөггүй. Ерөнхий зарчмийг нь зааж өгдөг. Тэр агууллагаар өнөөдрийн байдлаар хөтөлбөрт тусгагдсан ямар нэгэн зүйл заалтыг зөрчсөн зүйл байхгүй. Тэгээхээр цаашид хөтөлбөр амжихлттай хэрэгжиж дуусна.

Д.Болор 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zaila
Ene bandi odoo uriiguu tulburtei reklamdhaa boliochee, 2 huuhed ehneree jiremsen baihdn bayn ailiin ohin erguulj hayachaad odo soliorood
2018/12/13 103.229.123.193
Zochin
ZUV DEMJIJ BN.ODOO DAIRALT ERCHIMJINE SHUU SEREMJTEE BAIGAARAI
2018/12/13 64.119.16.201
zail
uuruu tuluud tulburtei niitlelee tsatsahaa bolio onigooo minee
2018/12/13 202.179.30.194
Mgl
Ene gomo tsaraitai erguu nuhur bolimoor yum aa
2018/12/13 112.72.11.102
Б.Бямбасайхан
Энэ гөлгөр хар нөхөр МАН-ийн бууны нохой төдийгүй Ми.Энхболдын гол төлөөлөгч шүүдээ
2018/12/13 202.179.24.128
  • Recent
  • Most Read
  • Most Comment