Улсын хэмжээнд амбулаториор 171,723 хүн үйлчлүүлсний 9,399 нь ТТӨ буюу 10,000 хүн амд 30.7 тохиолдол, амбулаторийн үзлэгт 5.5 хувь байгаа ба улирлын босго үзүүлэлтээс дээгүүр түвшинд байна. ТТӨ-тэй нийт тохиолдлын 88.3 хувь нь 15, үүнээс 66.9 хувийг 4 хүртэлх насныхан эзэлж байна. Улсын хэмжээнд түргэн тусламжийн нийт дуудлаганд ТТӨ 14.7 хувь, Улаанбаатар хотын дундаж 39.6 хувь, аймгуудын дундаж 18.1 хувьтай байна. Дорноговь (13.4),
Төв (10.4) аймгуудад ТТӨ-ий амбулаторид эзлэх хувь өндөр буюу 10-аас дээш байна.
Насан хүрэгчдийн түргэн тусламж дуудлагын 2.8 хувийг эзэлж байна.
Нийт эмнэлэгт хэвтэгсдийн дотор АЗЦХХ-тай эмчлүүлэгсэд 17.5 хувийг эзэлж, тэдгээрийн 86.5 хувийг 4 хүртэлх, үүнээс 33.9 хувь нь 0-11 сартай хүүхэд байна.
УБ хотын 9 дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд 12 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар нийт 1359 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаас АЗЦХХ нь 86.1 хувь (1170)-ийг эзэлж, нийт 390 ор нэмэлтээр дэлгэсэн ба хүүхдийн орны ачаалал 39.2%-иар нэмэгдсэн байна.
Одоогийн байдлаар хүн амын дунд амьсгалын замын синцитиаль вирүс, аденовирүс, риновирүс, короновирүс, бокавирүс, энтеровирүс, иж томуу вирүс тус тус эргэлтэнд байна. Томуугийн вирүс илрээгүй байна.