8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхий сайд Ш.Абэтэй уулзаж хамтарсан мэдэгдэл гаргана   

2018-12-13 10:09:00

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Засгийн газрын урилгаар тус улсад 2018 оны 12 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Японы гадаад худалдааг дэмжих байгууллага ЖЕТРО-ын ерөнхийлөгч Х.Ишигэ бараалхлаа. Мөн Японы олон улсын хамтын ажиллагааны банкны ерөнхийлөгч Тадаши Маэда бараалхаж, Япон, Монголын найрамдлын нийгэмлэгүүдийн удирдлагыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар:
 

  • Японд Монгол инженерүүд бэлтгэх ажилд өндөр ач холбогдол өгч байгааг талууд тэмдэглэсэн. Монголоос Японд суралцаж байгаа оюутны тоо 2017 оны байдлаар 2,517 байна. Цаашид Хөдөө аж ахуйн чиглэлээр оюутнууд бэлдэнэ.
  • Гадаадын хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө оруулалтын нэгдсэн мэдээлэл өгөх, бизнесийг нь өргөжүүлэх боломжийг нэмэгдүүлэх үүднээс Монгол Улсын худалдааны төлөөлөгчийн газрыг Токио хотноо байгуулахаар ажиллаж байгааг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ.
  • Монгол, Японы худалдаа энэ оны эхний 10 сарын байдлаар 55 хувиар өсч 496 сая долларт хүрээд байна. Чөлөөт худалдааны хэлэлцээрийг одоогоор ганц Япон улстай байгуулаад байгааг үр дүнтэй болгох.
  • Ирэх онд Монгол, Японы хооронд Соёлын харилцаа тогтоох тухай тохиролцоо байгуулсны 45 жилийн ой болно. Энэ хүрээнд Токиод соёлын форум зохион байгуулна.

 

Яг одоо Монгол, Японы бизнесийн эрхлэгчдийн форумд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нар оролцож байна. Зээлжих зэрэглэл өссөн, эдийн засаг нь өсөлттэй гээд хөрөнгө оруулагчид гэрэлтэй мэдээлэл ярилцаж байна.

Өнөөдөр Ерөнхий сайд У. Хүрэлсүх Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэтэй уулзаж хамтарсан мэдэгдэл гаргана.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
ийм айлчлалдаа хэрэгтэй, хэрэггүй хүмүүс татвар төлөгчдийн мөнгөөр авч явмааргүй бнаа, тэр Баасанхүү ямар хэрэгтэй юм ? Дагвадорж өөрийнхөө зардлаар явсан бх.Сумъяабазар ЖДҮ холбоотой хүн юу хийж ява
2018/12/13 103.57.93.88
  • Recent
  • Most Read
  • Most Comment