8o
Улаанбаатар хот
mobile menu

Хонины орд: Ойр дотныхоо хүмүүстэй үл ойлголцох байдал үүсч магадгүй

2018-12-13 11:12:38

Хонь - (3/21-4/19) 

Буулт хийх өдөр. Өнөөдөр таны гэр бүлд бага зэргийн маргаан гарах, ойр дотныхоо хүмүүстэй үл ойлголцох байдал үүсч магадгүй. Хэрэв асуудал гарвал аль болох буулт хийх хэрэгтэй. Ингэснээр та эерэг тайван байдлыг гэр бүлдээ бий болгож чадах юм. Гэхдээ хэт өгөөмөр зан нь эргэн тойрныхоныг тань бэлэнчлэх сэтгэлгээтэй болгох хандлагатайг санаарай. 

Үхэр - (4/20-5/20) 

Одод нь залилуулах, хууралтанд өртөх, хоосон зэрэглээ харахаас сэрэмжлүүлж байна. Аялал, хол зорчих хориотой. Толинд харахгүй байх, ялангуяа хагалах нь муу юм. Бэлэг тэмдэгт анхаарч түүнийг нягт нямбай шинжлэн дүгнэх хэрэгтэй. Өдрийг амрах, амьдралын эрч хүчний шинэ үүсвэрийг олж авахад, өөртөө гүнзгий орох, гэртээ, гэр бүлдээ зориул. Өөрийн сэтгэл санааны илрэлд ба мэдрэмжинд анхаарч цэгцлэхийг хичээ. Ирээдүйг том өөдрөг үзлээр хар. Байраа засах эсвэл зуслангаа тохижуулах гэсний хэрэггүй. Зүүдэндээ эсвэл шүд өвдөж байна гэж зүүдэлвэл, ёс суртахуунгүй хүмүүстэй таагүй байдлаар харьцана. 

Ихэр - (5/21-6/21) 

Эрүүл мэндийн хувьд таагүй байх өдөр. Бие нозоорч, толгой өвдөн, ужиг хууч өвчин хөдөлж магадгүй. Гэр бүлийн таагүй асуудлууд таны урмыг хугалах бололтой. Тэвчээртэй байх хэрэгтэй. Ойр дотны хүмүүсийн зүй бус харьцааг тэвчиж өнгөрөөх шаардлага гарч ирнэ. Найз нөхөд, танил хүмүүстэй харилцах харилцааг аль болохоор багасгаарай. Худал хуурмаг, гүжир гүтгэлэг явдал тохиолдож болохыг од гарагс анхааруулж байна. Аялал жуулчлал болон албан томилолтоор явахад таагүй өдрүүд. 

Мэлхий - (6/22-7/22) 

Амралтын энэ өдрийг гэр бүлийн тав тухтай байдлыг сайжруулах, засвар үйлчилгээ хийх, тавилга эд хогшил худалдан авахад зориулах нь сайн байна. Өөрийнхөө сэтгэл санаа, мэдрэмжээ хэвийн байдалд оруулж өөдрөг үзлээр өөрийгөө цэнэглэж чадна. Томоохон төсөл төлөвлөгөөг эхлүүлж хөрөнгө мөнгө зарцуулах шаардлагагүй. Харин ойрын ирээдүйн төлөвлөгөөгөө зохион хуучин ажил хэргээ эмхэлж цэгцлэх нь бүхнээс дээр байх болно. 

Арслан - (7/23-8/22) 

Илүү өгөөмөр байдал, эсрэгээрээ гэнэтийн харамч улсууд таагүй санагдаж байсан ч үг яриагаа зөв сонгохыг хичээ. Болзоо болон худалдан авалтаа хойш нь тавих хэрэгтэй. Эдгээр нь бүтэлгүй болно. Энэ өдрийг гэр бүлийн хүрээнд тайван амрахад, таны найз нарт хачин санагдахыг үл тоон дуртай зүйлдээ зориул. 

Охин - (8/23-9/22) 

Энэ өдрийг өөрийн биеийн эрүүл мэндэд зориулахыг зөвлөж байна. Хэрвээ таны бие тавгүйрхэж чилээрхэх шинжтэй болвол өвчин даамжирч хүндрэх магадлал өндөр байгаа тул тэр даруй хугацаа алдалгүйгээр эмчид хандах нь зүйтэй. Гэр бүлд бага зэргийн таагүй явдлууд үүсэх бололтой. Ойр дотны хүмүүстэй харилцах харилцаанд үүсэх хүндрэл бэрхшээл нь таны талд ашиггүйгээр, эсрэг байдалд хүргэх болно. Энэ тохиолдолд та өгөөмөр уужим сэтгэл гаргаж, буулт хийх нь өлзийтэй. Найз нөхөд болон танилуудтай хийх уулзалт, харилцаагаа аль болох хязгаарлах хэрэгтэй. Урт хугацааны аялал, жуулчлал хийхэд тохиромжгүй байх ба энэ өдрийг гэр орондоо тайван амарч тухлаж өнгөрүүлэхийг од гарагс зөвлөж байна. 

Жинлүүр - (9/23-10/22) 

Уран бүтээлийн ажил, барилга, хурим, эрүүл агаар дахь идэвхитэй амралт зэрэгт тааламжтай өдөр. Өнөөдөр та өнгөрсөн долоо хоногт зарцуулсан энергиэ олж аваарай. Эрүүл мэндтэй холбоотой асуудал гарч ирэх тул яаралтай эмчид ханд. Өвчин өөрөө эдгэнэ гэж бүү назгай ханд. Удалгүй таны удтал хүсэн хүлээсэн ажлын үр дүн гарах болно. 

Хилэнц - (10/23-11/21) 

Энэ өдөр нь танд маш сайхан мэдрэмжийг авчирах болно. Бүх харилцаа холбоо аажмаар намжиж, байх ёстой байрандаа орж сэтгэлийн зовнил арилж хөнгөрнө. Амин чухал асуудлуудад нухацтай хандаж, аливаа нэг шийдвэрийг гаргахдаа өөрийн зөн билэг, совингоо дагаарай. Зуны дэлгэр сайхан цагт яаж амрах талаар бодож, гэр бүлийн хүнтэйгээ санал солилцож ярилцахад илүүдэхгүй болов уу. 

Нум - (11/22-12/21) 

Бие хямарч болзошгүй. Аян замд гарах, албан томилолтоор явах хэрэггүй. Энэ өдрийг гэр бүлийн хүрээнд амарч өнгөрөө. Сэтгэл санааны байдлаа хянаж сур. Өнөөдрийн үйл явдал таны мөн чанарын тусгал гэдгийг ойлго. Дээрээс өгч байгаа дохио, шинж тэмдгийг анхаарч, дүгнэлт хий. Хоосон мөрөөдөл, хууран мэхлэлтээс сэрэмжил гэж одод танд зевлөж байна. 

Матар - (12/22-1/19) 

Энэ өдөр амар амгалан байдлыг эрхэмлэ. Өнөөдөр та нөхцөл байдлын эзэн нь байх болно. Гэр бүлийн үл ойлголцолд хүрч болзошгүй гэхдээ маргаан таны талд байна. Урт удаан хугацааны аялал, холын замд гарна. Энэ өдрийг амар амгалан байх эсвэл хайртай дотны хүнтэйгээ байхыг эрхэмлэ. 

Бумба - (1/20-2/18) 

Энэ өдөр дур булаам, бүтээлч, сэтгэл санаа өөдрөг байх болно. Үндэслэлтэй мөрөөдлөө биелүүлэхэд таатай байна. Үйл явц гэнэт эргэж магадгүй. Үнэ цэнэтэй амралтын талаар бүү мартаарай. Урт удаан хугацааны аялал, холын замд гарна. Энэ өдрийг амар амгалан байх эсвэл хайртай дотнын хүнтэйгээ хамт байхыг эрхэмлэ. 

Загас - (2/19-3/20) 

Сэтгэл санаа өөдрөг байх өдөр. Байнгын харилцаа энгийн хэлбэртээ орно. Зөн совиндоо итгэ. Хэтэрхий зөөлөн мөн зарчимгүй байж болохгүй, таны нэр хүнд унах болно. Хувийн амьдралаа сайжруулах чадвар бий. Хүмүүсийг болон үйл явдлыг бодитоор дүгнэ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment