УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нар чуулганы танхимын үүдэнд мэдээлэл хийж байна. Тэд "УИХ-ын дарга бидний өмнө нь тавьсан огцрох шаардлагыг хүлээ аваагүй. Учир нь бичигт огцор гэсэн үг ороогүй, гишүүд аман хэлбэрээр шарддсан учраас хүлээж аваагүй гэсэн. Тиймээс бид энэ шаардлагаа албан ёсоор гардуулж өгөх гэж байна. Шаардлагад 38 гишүүн гарын үсэг зурсан. Дэмжиж байгаа 40 гаруй гишүүн байна. УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ыг даргалах ёс зүйн үндэслэлгүй гэж үзэж, өргөдөл гаргасан" гэдийг онцолсон юм
Тиймээс бид УИХ-ын 40 гишүүнийг төлөөлж, өнөөдөр албан ёсоор өргөдлөө гаргалаа. УИХ-ын дарга маргаашийн дотор огцрохгүй бол бид нийт иргэд иргэний нийгмийн байгууллага хамтран жагсаал цуглаан, тэмцэл хийнэ. Ард түмэнтэйгээ хамт ирээд МАНАН-гийн толгойлогчийг чирч гаргана” гэсэн юм.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Алтан Дорнод" компанийн захирал Г.Ганболдын ярианаас улсын Ерөнхий прокурор эрүүдэн шүүж, 4 сая доллар авсан баримт ил болсон. Эндээс нийт иргэд, хэвлэл мэдээлэл нэг зүйлийг ойлгосон гэж бодож байна. Энэ бол М.Энхболд гэдэг хувь хүнтэй тэмцээд байгаа хэрэг биш төрийг алсаас удирддаг, мафийн сүлжээнд орсон бүлэглэлтэй тэмцэж байгаа гэдгийг ухаарсан байх. Харсан байх. Бид энэ асуудлаар ҮАБ-ын зөвлөлд үдээс хойш хандана. УИХ-ын гишүүдийн 50 хувь+1 нь энэ хүнтэй ажиллахгүй гэдгээ илэрхийлээд байна. Ийм байхад энэ хүн ажлаа өгөхгүй бол одоо л бид тэмцэж чаддаг ард түмэн гэдгээ харуулах хэрэгтэй.
Бид иргэдтэйгээ, Иргэний нийгмийн байгуулал, хувийн хэвшлийнхэнтэй нийлж тэмцэнэ.Ялангуяа, Д.Дорлигжав, Т.Бадамжунай, Ц.Элбэгдорж нарын гарт бизнесээ алдсан хүмүүс байвал одоо л бидэнтэй нэгдэж тэмцэх хэрэгтэй. Хэдийгээр энэ нь хэдэн хүн бичиг өгөөд нэг хүнийг огцруулах гэж байгаа мэт боловч энэ бол маш том хувьсгал" гэв.