8o
Улаанбаатар хот
mobile menu

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 11.5 хувиар буурчээ

2018-12-13 15:25:00

“Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 3167 дуудлага мэдээлэл хүлээн авч 696 эд материалын хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэсэн.

Гудамж замд хийсэн шалгалтаар өнгөрсөн 2017 оны мөн үед нийт  35447 зөрчил илрүүлж байсан бол энэ оны мөн үед 27885 зөрчил илрүүлж 21.3 хувиар, өнгөрсөн онд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 522 бүртгэгдэж байсан бол 2018 оны мөн үед 462 бүртгэгдсэн нь 11.5 хувиар тус тус буурсан дүнтэй байна” гэж Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбат мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment