8o
Улаанбаатар хот
mobile menu

Мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсийн хил хязгаарыг нэмэгдүүллээ

2018-12-13 18:05:00

НИТХ-ын Тэргүүлэгчдийн өчигдрийн хурлаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсийн хил хязгаарыг нэмэгдүүлэх, энэ бүсэд мал, гахай, шувуу, нохой үржлийн аж ахуй эрхэлж буй иргэдийг нүүлгэн шилжүүлэх” асуудлыг хэлэлцэн дэмжлээ. Улмаар дээрх асуудлыг НИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтов.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан хотын Ерөнхий менежерийн ахалсан ажлын хэсэг таван дүүргийн 45 хорооны 629 өрхийн 16798 буюу нийт малын 98.1 хувийг нүүлгэн шилжүүлж, 547 өрхийн малын хашаа саравчийг буулгаж ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна. Ариутгал, халдаргүйжүүлэлтийн ажил өнөөдрийн байдлаар 90 хувийн гүйцэтгэлтэй байна.

Эдгээр айл өрхийг шинээр суурьшуулсан газарт цахилгаан эрчим хүч, инженерийн есөн худгаар хангаж, нүүлгэн шилжүүлэх зардлыг даан, төрийн нийтлэг үйлчилгээгээр ханган ажиллаж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл