8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Адууны хачгийн халуун өвчин гарч, П.Батсуурьт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн өдөр

2018-12-13 18:40:00

Гэгээн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн шинэхэн өдөр буурал түүхийн хуудаснаа хадгалагдан үлдэж байна. Өнөөдрийн таны ажил амжилт бүтээлээр дүүрэн байсан гэдэгт итгэлтэй байна. Гишгэсэн мөрөө эргэж нэг хар.Гутлын улныхаа хээг биш, хvн болж төрөөд хийж бvтээснээ, хэрхэн амьдарсанаа эргэж хар. Нигүүлсэнгүй байж чадаагүй хором бүрээ тунгааж бодоорой. Сайн сайхан амжилт бүтээлээ ч тэмдэглэ. Маргааш чамайг илүү сэргэг, илүү нигүүлсэнгүй байхад чинь энэ санамж тус болно. Өглөө босохоос орой унтах хүртэлх байр байцаа нэхэн санахдаа саарт нь гутарч, сайнд нь сагсуурах хэрэггүй. Учир нь маргааш таныг нэгэн шинэ өдөр угтах болно. Өглөө бүрийг шинэ өдөр, шинэ боломж хэмээн талархан угтаарай. Нийгэм улс төрийн амьдралд халуун сэдвүүд өрнөсөн энэ өдрийн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэх гэж байна. Шинэ сонин содон мэдээллээр дүүрэн тоймоо хүлээн авна уу.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

"М.Энхболд маргаашийн дотор огцрохгүй бол чирч гаргана" гэв

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нар чуулганы танхимын үүдэнд мэдээлэл хийж байна. Тэд "УИХ-ын дарга бидний өмнө нь тавьсан огцрох шаардлагыг хүлээ аваагүй. Учир нь бичигт огцор гэсэн үг ороогүй, гишүүд аман хэлбэрээр шарддсан учраас хүлээж аваагүй гэсэн. Тиймээс бид энэ  шаардлагаа албан ёсоор гардуулж өгөх гэж байна. Шаардлагад 38 гишүүн гарын үсэг зурсан. Дэмжиж байгаа 40 гаруй гишүүн байна. УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ыг даргалах ёс зүйн үндэслэлгүй гэж үзэж, өргөдөл гаргасан" гэдийг онцолсон юм  

Тиймээс бид УИХ-ын 40 гишүүнийг төлөөлж, өнөөдөр албан ёсоор өргөдлөө гаргалаа. УИХ-ын дарга маргаашийн дотор огцрохгүй бол бид нийт иргэд иргэний нийгмийн байгууллага хамтран жагсаал цуглаан, тэмцэл хийнэ. Ард түмэнтэйгээ хамт ирээд МАНАН-гийн толгойлогчийг чирч гаргана” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ  "Алтан Дорнод" компанийн захирал Г.Ганболдын ярианаас улсын Ерөнхий прокурор эрүүдэн шүүж, 4 сая доллар авсан баримт ил болсон. Эндээс нийт иргэд, хэвлэл мэдээлэл нэг зүйлийг ойлгосон гэж бодож байна. Энэ бол М.Энхболд гэдэг хувь хүнтэй тэмцээд байгаа хэрэг биш төрийг алсаас удирддаг, мафийн сүлжээнд орсон бүлэглэлтэй тэмцэж байгаа гэдгийг ухаарсан байх. Харсан байх. Бид энэ асуудлаар ҮАБ-ын зөвлөлд үдээс хойш хандана. УИХ-ын гишүүдийн 50 хувь+1 нь энэ хүнтэй ажиллахгүй гэдгээ илэрхийлээд байна. Ийм байхад энэ хүн ажлаа өгөхгүй бол одоо л бид тэмцэж чаддаг ард түмэн гэдгээ харуулах хэрэгтэй. 

Бид иргэдтэйгээ, Иргэний нийгмийн байгуулал, хувийн хэвшлийнхэнтэй нийлж тэмцэнэ. Ялангуяа, Д.Дорлигжав, Т.Бадамжунай, Ц.Элбэгдорж нарын гарт бизнесээ алдсан хүмүүс байвал одоо л бидэнтэй нэгдэж тэмцэх хэрэгтэй. Хэдийгээр энэ нь хэдэн хүн бичиг өгөөд нэг хүнийг огцруулах гэж байгаа мэт боловч энэ бол маш том хувьсгал" гэв. 

Ерөнхий сайд Ш.Абэтэй уулзаж хамтарсан мэдэгдэл гаргана   

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Засгийн газрын урилгаар тус улсад 2018 оны 12 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Японы гадаад худалдааг дэмжих байгууллага ЖЕТРО-ын ерөнхийлөгч Х.Ишигэ бараалхлаа. Мөн Японы олон улсын хамтын ажиллагааны банкны ерөнхийлөгч Тадаши Маэда бараалхаж, Япон, Монголын найрамдлын нийгэмлэгүүдийн удирдлагыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар:

  • Японд Монгол инженерүүд бэлтгэх ажилд өндөр ач холбогдол өгч байгааг талууд тэмдэглэсэн. Монголоос Японд суралцаж байгаа оюутны тоо 2017 оны байдлаар 2,517 байна. Цаашид Хөдөө аж ахуйн чиглэлээр оюутнууд бэлдэнэ.
  • Гадаадын хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө оруулалтын нэгдсэн мэдээлэл өгөх, бизнесийг нь өргөжүүлэх боломжийг нэмэгдүүлэх үүднээс Монгол Улсын худалдааны төлөөлөгчийн газрыг Токио хотноо байгуулахаар ажиллаж байгааг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ.
  • Монгол, Японы худалдаа энэ оны эхний 10 сарын байдлаар 55 хувиар өсч 496 сая долларт хүрээд байна. Чөлөөт худалдааны хэлэлцээрийг одоогоор ганц Япон улстай байгуулаад байгааг үр дүнтэй болгох.
  • Ирэх онд Монгол, Японы хооронд Соёлын харилцаа тогтоох тухай тохиролцоо байгуулсны 45 жилийн ой болно. Энэ хүрээнд Токиод соёлын форум зохион байгуулна.

Яг одоо Монгол, Японы бизнесийн эрхлэгчдийн форумд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нар оролцож байна. Зээлжих зэрэглэл өссөн, эдийн засаг нь өсөлттэй гээд хөрөнгө оруулагчид гэрэлтэй мэдээлэл ярилцаж байна.

Өнөөдөр Ерөнхий сайд У. Хүрэлсүх Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэтэй уулзаж хамтарсан мэдэгдэл гаргана.  

Т.Доржханд: ОУВС-гийн хөтөлбөрийн санхүүжилт зогсоогүй

"Алтан Дорнод Монгол" ХХК-ийн захирал Т.Ганболд MN25 телевизийн “Ам нээвэл” нэвтрүүлэгт оролцох үеэрээ хэд хэдэн ноцтой баримтыг дэлгэлээ. Тэрбээр Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын данс руу 4 сая ам.доллар шилжүүлж, шоронгоос суллагдсан гэдгээ  хүлээн зөвшөөрлөө. Мөн 60 тэрбумын  схемыг анх ХҮН-ын тухайн үеийн Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Доржханд ярьж, сонгуулийн нэрийг жагсаалтыг мөнгөөр үнэлсэн хэмээн ярьсан юм. Энэ талаар  ХҮН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Доржхандаас тодрууллаа. 

- “Төрөөс төрсөн тэрбумтнууд орлогоо нотол” гэдэг хөдөлгөөнийг өрнүүлж эхэлсэн талаараа мэдээлэл өгнө үү? 

-ХҮН-аас 11 дүгээр сараас “Монгол төрөө хулгайч бэрдүүдээс цэвэрлэе” гэсэн аяныг зохион байгуулсан. Энэ аяны дараагийн шат болох “Төрөөс төрсөн тэрбумтнууд орлогоо нотол” гэдэг хөдөлгөөнийг өрнүүлж байна. Эхний ээлжинд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг дуудаж байна. Учир нь УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо хоёр тэрбум төгрөгийн орон сууц авснаа хэлсэн. Тэрбээр өмнөх байраа зарж 750 сая төгрөгийг, эхнэрийнхээ компанийн тоног төхөөрөмжийг борлуулж 350 төгрөгийг бүрдүүлснээс гадна Чингис хаан банкнаас 150 мянган ам.долларын зээл авч шинэ орон сууц авсан гэж мэдээлсэн. Гэтэл түүний бүрдүүлсэн орлогоос 500 сая төгрөг дутаж байгаа. Тиймээс Ж.Мөнхбат гишүүнийг дуудаж, дутсан 500 сая төгрөгөө нотлохыг шаардаж байна.

  Дараагийн хүн нь АН-ын дарга С.Эрдэнийг орлогоо нотлохыг шаардлаа. ХОМ-тээ Эрдэнэс Тавантолгойн 1072-аас өөр хувьцаагүй, бизнес эрхэлдэггүй С.Эрдэнэ яаж баяжив. Тэр Нийгмийн даатгалын сангаас завшиж, хөрөнгөжсөн үү. Энэ асуултад хариулт өгч, орлогоо нотлохыг шаардаж байна.  Тус нам цаашид хөдөлгөөнөө үргэлжлүүлж, үндэслэлгүйгээр баяжсан УИХ-ын гишүүдийг ээлж дараалан дуудаж, орлогоо нотлохыг шаардана. 

-Хөдөлгөөний хүрээнд УИХ-ын бүх гишүүдийг ХОМ-ээ нотол гэж шаардах юм уу. Чухам яагаад дээрх хоёр хүнийг эхлээд онцлох болов? 

-Бид нэгэнт хөдөлгөөн өрнүүлж байгаа болохоор маш их судалгаа хийсэн. Тиймээс эхний ээлжид өөрсдийнхөө амаар хэлсэн хоёр хүнийг сонгож байгаа. Учир шалтгааныг нь дээр дурдсан байгаа. Энэ хоёр хүнээс гадна 50 гаруй гишүүнийг ХОМ-ээ батал гэж шаардана. Энэ 50 гаруй гишүүн үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байгаа. Тиймээс тухай тухайн үед нь эдгээр гишүүдэд шаардлага хүргүүлээд явна. 

-УИХ-ын гишүүд шаардлага хүлээж авахгүй, ХОМ-ээ нотлохгүй бол яах  вэ?

-Бид нотлуулна. 

-Яаж? 

-Энэ чиглэлээр судалгаа явуулж холбоглох албаны хүмүүстэй нь хамран ажиллаж байгаа. 

 -"Алтан Дорнод Монгол" ХХК-ийн захирал Т.Ганболд MN25 телевизийн “Ам нээвэл” нэвтрүүлэгт оролцох үедээ 60 тэрбумын хэргийн танай намын зохиож гаргаж ирсэн гэж ярьсан. Та тэр ярилцлагыг үзсэн байх. Энэ үнэн үү? 

-Би энэ нэвтрүүлэгийг үзсэн. "Алтан Дорнод Монгол" ХХК-ийн захирал Т.Ганболд сайн ярьж байна лээ. Зөв ч ярьж байна. Үнэнийг ч ярьж байна. Улстөрийн зорилготой булхай, луйвар, худал хуурмаг, ёс бус зүйл, авлигал хээл хахуулийн талаар олон баримь жишээ дурдаж ярьж байсан.Түүний ярьж байгаа зүйл үнэний ортой. Зарим нь үнэн. Нэг зүйлийг хэлмээр байна. Т.Ганболд гэж хүнийг дөрвөн сая долларын асуудлыг ил болгосонд хувьдаа их талархаж байна. Гэхдээ ХҮН-аас үгүйсгэж, улс төрийн зорилготой ээлжит үйл ажиллагаа хэмээн тодорхойлж байгаа.

Тэр тусмаа 60 тэрбумын схемийг ХҮН-ынхан зохиогоод, тэрийг Доржзодов гэдэг хүн зараад, мөнгө болгож чадахгүй болохоор нь “Алтан Дорнод”-ын Т.Ганболд зохицуулах гэж Ж.Мөнхбатыг дагуулж саунд суудаг. Энэ бол логикгүй яриа. Үүнд бид ач холбогдол өгөхгүй. Энэ бол биднийг харлуулах гэж байгаа ээлжит үйл ажиллагаа.

Өмнөх сонгуулиар улс төрийн хүчнүүд ээлжит харуулалх үйл ажиллагаагаа манай нам дээр хэрэгжүүлж сонгууль оролцох боломжийг хаасан. 

-Сүүлийн үед ОУВС манай улсад хэрэгжүүлж буй ОУВС-гийн хөтөлбөрийн санхүүжилт зогсоосон гэх мэдээлэл зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч эхэллээ. Энэ хөтөлбөрийн ажлын хэсэгт ажиллаж байсан хүний хувьд энэ мэдээллийг хэр ор үндэслэлтэй мэдээлэл гэж үзэж байна вэ?

 -ОУСВ-ийн хөтөлбөр хэвийн үргэжилж байгаа. ОУВС-гийн хөтөлбөрийн санхүүжилт зогсоогүй. Хэвээр үргэлжилж байгаа. Саяхан ОУВС-гийн ажлын хэсгийнхэн Монголд ирж, үнэлгээ дүгнэлт хийгээд явсан. Ингэхдээ хүрэх ёстой үзүүлэлтүүд сайн байна. Зорилтод түвшиндээ хүрсэн байна гэж хэлсэн. Үнэлгээний дүгнэлтээ одоо захирлуудын зөвлөлдөө танилцуулах юм билээ. Захирлуудын зөвлөл нь ирэх онд хуралдана гэсэн мэдээлэл Сангийн яам гаргасан байсныг харсан. Тиймээс зогсохгүй болов уу. 

-Манай улс хөтөлбөрт тусгагдсан цалин нэмэхгүй, татвараа тодорхой хэмжээгээр нэмнэ гэх зэрэг зарим зүйл заалтыг зөрчсөн шүү дээ?

-Энийг олон ОУВС-ынхөтөлбөр гэхээс илүү Засгийн газартай тохирсон хамтарч хэрэгжүүлж байгаа Засгийн газрын өөрийн хөтөлбөр. ОУВС яг тодорхой энэ татварыг ийм байдлаар өсгө, энэ зарлыг ингэж буулга гэсэн нарийн зүйл тусгаж өгдөггүй. Ерөнхий зарчмийг нь зааж өгдөг. Тэр агууллагаар өнөөдрийн байдлаар хөтөлбөрт тусгагдсан ямар нэгэн зүйл заалтыг зөрчсөн зүйл байхгүй. Тэгээхээр цаашид хөтөлбөр амжихлттай хэрэгжиж дуусна.

АНУ-ын тагнуулын тусгай ажилтан амиа алджээ

Америкийн нэгдсэн улсын иргэн зочид буудлын өрөөнд амиа алдсан онц ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал,  өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 12-ны өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Шангрилла” олон улсын сүлжээ зочид буудал гадаадын иргэн нас барлаа гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн аж. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэрэг бүртгэлийн хэрэг үүсгэн шалгаж  байгаа юм байна. Мөн талийгаачийн  үхлийн шалтгааныг нарийвчлан тогтоохоор шинжээч эмч томилдон ажиллаж эхэлжээ.  Эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач АНУ-ын тагнуулын тусгай ажилтан гэнэ. 

АНХААР: ЗТХЯ-ны нэрийг барьж иргэдийг БНСУ руу явуулна гэж залилан мэхлэх явдал гарч болзошгүй байна

Сүүлийн үед цахим орчинд Зам, тээврийн хөгжлийн яамнаас БНСУ-д албан ажлын шугамаар зорчих ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулж виз гаргаж өгнө гэх нэрийдлээр Зам, тээврийн хөгжлийн яам, түүний ажиллагсдын нэрийг ашиглан иргэдийг төөрөгдүүлэх, хуурч мэхлэх, мөнгө төгрөг авах зэрэг залилангийн шинжтэй үйлдлүүд гарч болзошгүй байгаа тул сэрэмжлүүлж байна.

Тус яамнаас гадаад албан томилолтоор ажиллах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд иргэдийг оруулж ажиллуулдаггүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Иймд цахим орчинд энэ мэт төрийн байгууллага болон нэр бүхий албан тушаалтны нэрийг барьж виз гаргаж өгнө гэх нэрийдлээр иргэдийг залилж болзошгүй тул мөнгө, төгрөг, иргэний үнэмлэх, гадаад паспорт зэрэг хувийн мэдээллийг илгээхгүй байж харьяаллын дагуу цагдаагийн хэлтэст мэдэгдэж байхыг анхааруулж байна

П.Батсуурьт холбогдох хэргийг хянан шийдвэрлэлээ

Нийслэлийн прокурорын газраас П.Батсуурьт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хэргийг: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд Монгол овогт Пушкины Батсуурийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хохирогчийг хууран мэхлэн авч явж хулгайлах гэмт хэргийг хүүхэд гэдгийг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 3 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн болно.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Супер азтан 200 сая төгрөг хожих боломжтой

НӨАТ-ын урамшууллын 2018 оны 11 дүгээр сарын сугалааны тохирол 12-р сарын 23-ны ням гаригт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэн та 2018 оны 11-р сарын 01-нээс 11-р сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2018 оны 12-рсарын 22-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Энэ сарын супер азтан 200 сая төгрөг хожих боломжтой юм байна.

18-28 насны 15 эмэгтэй биеэ үнэлж байсныг илрүүлжээ

Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид энэ сарын 11-ний өдөр Нийслэлийн зарим дүүрэгт саун массаж нэрийн дор биеэ үнэлэлт зохион байгуулж буй газруудад гэнэтийн шалгалтыг хийсэн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.

Гэнэтийн шалгалтаар таван газарт 15 эмэгтэй биеэ үнэлж байсныг илрүүлжээ. Тэднийг биеэ үнэлэхийг зохион байгуулсан, орон байраар хангаж өгсөн этгээдүүдэд мөн хариуцлага хүлээлгэхээр шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж. Биеэ үнэлж байсан эмэгтэйчүүд нь нийслэл хотод оршин суух хаягтай эрхэлсэн тодорхой ажилгүй, 18-28 настай болох нь тогтоогдсон байна.

Мөн энэ өдөр ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид Монгол Улсын хилээр Мансууруулах бодис сэтгэцэд нөлөөт эм бэлдмэлийг оруулж ирсэн байж болзошгүй 25 настай эрэгтэй Ч-г 461 дүгээр ангид цагдан хорьсон. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа гэлээ.

Ирц бүрдээгүй учир өнөөдрийн чуулганыг хаалаа

Чуулганы хуралдаан өнөөдөр 10.00 цагаас товлогдох гарсан ч гишүүдийн ирц биүрдээгүй учир өнөөдрийн хуралдааныг хойшлууллаа. Өнөөдрийн чуулганы хуралдаанаар  ХХААХҮ-ийн сайдыг томилох, БСШУС-ын сайд, ЗТХ-ийн сайдыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх байсан юм. 

Сүхбаатар аймагт адууны хачгийн халуун өвчин гарчээ

Сүхбаатар аймгийн гурван сумын 14 газарт олон тооны адуу үхлээ гэх дуудлага 11 дүгээр сарын сүүлээр аймгийн Мал эмнэлгийн газарт иржээ. Улмаар эмч мэргэжилтнүүд газар дээр нь очиж танилцан, адууны цуснаас дээж авч, Улсын мал эмнэлгийн арийн цэврийн төв лабраторит хүргүүлснээр урьдчилсан байдлаар шимэгч хорхойгоор үүсгэгддэг адууны хачгийн халуун гэх өвчин гэх онош гарчээ. Одоогоор 205 адуу тус өвчнөөр өвчилснөөс 126 нь хорогдоод байгаа аж.

Асгат сумын Гашуун, Сөд, Билүүт, Цагаан худаг, Сүхбаатар сумын Тэмээтийн шовх, Түнтгэр хар, Замт, Эрдэнэцагаан сумын Сайхан хөндий, Хажуу, Говийн тасархай, Хальтрын говь, Чулуут, Хөх нүдэн, Хөтөл зэрэг газруудад дээрх өвчин гарсан байна. Өвчний шинэ тэмдэг нь адуунд удаан ужиг явцтайгаар гэдэс татах, халуурах, цавь сугаар хөлөрч, бие нь чичрэх, өвс усандаа дургүй болох, хойд хоёр хөл нь саажих зэргээр илэрдэг юм байна. 

Мөс цөмөрч олон тооны бог мал хорогджээ

Увс аймгийн Наранбулаг сумын Улаан-Үзүүр багийн Нуурын шал гэдэг газар  мөс цөмөрч тус багийн харьяат малчин Б-ийн олон тооны бог мал хорогджээ.

Нуурын шал гэдэг газар нь сумын төвөөс урд зүгт  90 км-ийн зайд байдаг бөгөөд аймгийн Онцгой байдлын газарт дээрх хэргийн дуудлага 15.40 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу зургаан алба хаагчид  250 км зам туулан очиж дөрвөн цаг орчим ажиллаж 104  бог малын сэг зэмийг нуурын уснаас гаргажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
хао
Зоригийн аллагын захиалагчийг хэзээ илрүүлэх вэ?
2018/12/14 103.111.68.3