8o
Улаанбаатар хот
mobile menu

Дарханы өсвөрийн бөхчүүд Якутад таван медаль хүртлээ

2018-12-14 09:35:00

Дархан-Уул аймгийн дасгалжуулагч, спортын мастер Ё.Батдарханы удирдлага дор өсвөр үеийн 13 тамирчин ОХУ-ын Якутад хамтарсан бэлтгэл хийж байна. Тэгвэл манай өсвөр үеийн тамирчид энэ сарын 11-12-нд Сахад болсон ЗХУ-ын спортын мастер Борис Борисовын дурсгалд зориулсан чөлөөт бөхийн өсвөр үеийн ОУТ-д оролцож, хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэв. Тодруулбал, 2002-2003 оны 48 кг-ын жинд Н.Очир-Эрдэнэ, 92 кг-д Э.Уугангэрэл алт, 110 кг-д Т.Итгэлт мөнгө, 55 кг-д Г.Энхням, 80 кг-д Б.Ганжигүүр нар хүрэл медалийн эзэн болжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл