8o
Улаанбаатар хот
mobile menu

Орхон аймагт сүүлийн 10 сарын байдлаар  29 эмэгтэй үр хөндүүлжээ

2018-12-15 14:23:00

Орхон аймгйин прокурорын  аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд бага насны хүүхэд, насан хүрээгүй хүн жирэмсэлсэн, үр хөндүүлсэн, төрсөн тохиолдлыг орон нутаг дахь эмнэлэг, сургууль зэрэг байгууллагуудаар  судалгаа хийжээ. Судалгаагаар тус аймгийн хэмжээнд 2017, 2018 оны 10 сарын байдлаар бага насны хүүхэд, насанд хүрээгүй хүн жирэмсэн болсон, үр хөндүүлсэн, төрсөн  29 тохиолдол бүртгэгдсэн байна.

Дээрх судалгааг үндэслэн аймгийн  аймгийн хэмжээнд бага насны хүүхэд, насанд хүрээгүй хүн жирэмсэн болсон, үр хөндүүлсэн, төрсөн тохиолдол бүрийг Цагдаагийн газар, Бүсийн оношлогоо  эмчилгээний төв, Эрүүл мэндийн газрууд хоорондоо мэдээлэл солилцож, хуульд заасан холбогдох ажиллагаа явуулж прокурорын хяналтанд ирүүлж  байхыг  чиглэл болгосон байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл