8o
Улаанбаатар хот
mobile menu

Япон улстай Байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа

2018-12-14 11:15:02

2018 оны 12 дугаар сарын 12-ноос 15-ны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Япон улсад хийж байгаа албан ёсны айлчлалын бүрдэлдэхүүнд Байгаль орчин, аялал жуулчлалын Дэд сайд Ц.Батбаяр оролцон ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар 12 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсын Байгаль орчин аялал жуулчлалын яам, Япон улсын Байгаль орчны яам хоорондын Байгаль орчны салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцлоо. Ёслолын ажиллагааны өмнө Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар хоёр улсын хоорондын байгаль орчны салбарын хамтын ажиллагаа өргөжин тэлж байгаад баяртай байгаагаа илэрхийлсэн юм. Яамд хоорондын байгаль орчны салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт Дэд сайд Ц.Батбаяр, Дэд сайд Минору Киучи нар гарын үсэг зурлаа. Энэхүү хамтын ажиллагааны санамж бичгийн зорилго нь байгаль орчныг хамгаалах, сайжруулах чиглэлээр хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэмжих, өргөжүүлэн бэхжүүлэхэд оршино. Санамж бичгийн зорилгод нийцүүлэн Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах болон дасан зохицох асуудал, тусгай хамгаалалттай газар нутгийн менежмент, аялал жуулчлал, байгаль хамгаалал, шар шороон болон элсэн шуурга зэрэг агаарын бохирдлын хяналт, байгаль орчны хамгаалах, сайжруулах зэрэг чиглэлээр хамтын ажиллагааны хэд хэдэн төрлөөр хэрэгжүүлэх юм.

Мөн энэхүү айлчлалын үер Монгол Улсын Байгаль орчин аялал жуулчлалын Дэд сайд Ц.Батбаяр Япон улсын Байгаль орчны Дэд сайд Минору Киучитай хоёр талт уулзалт хийлээ. Уулзалтын үер Дэд сайд Ц.Батбаяр хоёр талт хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд энэ сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах хоёр улсын байгаль орчны салбарын бодлогын зөвлөлдөх уулзалтын талаар санал солилцов. Хоёр орны байгаль орчны салбарын хамтын ажиллагааны үндсэн асуудлуудыг тодорхойлдог Бодлогын зөвлөлдөх уулзалтыг өнгөрсөн 12 жилийн хугацаанд тогтмол зохион байгуулсаар ирсэн юм.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл