8o
Улаанбаатар хот
mobile menu

М.Энхболд: Миний хувьд хууль зөрчсөн ямар нэг үйлдэл хийгээгүй гэдэгтээ бат итгэлтэй байна

2018-12-14 12:22:00

Өчигдөр УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нар чуулганы танхимын үүдэнд мэдээлэл хийсэн. Тэд "УИХ-ын дарга бидний өмнө нь тавьсан огцрох шаардлагыг хүлээ аваагүй. Учир нь бичигт огцор гэсэн үг ороогүй, гишүүд аман хэлбэрээр шаардсан учраас хүлээж аваагүй гэсэн. Тиймээс бид энэ  шаардлагаа албан ёсоор гардуулж өгөх гэж байна. Шаардлагад 38 гишүүн гарын үсэг зурсан. Дэмжиж байгаа 40 гаруй гишүүн байна. УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ыг даргалах ёс зүйн үндэслэлгүй гэж үзэж, өргөдөл гаргасан" гэдийг онцолсон юм  Мөн тэд УИХ-ын 40 гишүүнийг төлөөлж, өчигдөр албан ёсоор өргөдлөө гаргалаа. УИХ-ын дарга маргаашийн дотор огцрохгүй бол бид нийт иргэд иргэний нийгмийн байгууллага хамтран жагсаал цуглаан, тэмцэл хийнэ. Ард түмэнтэйгээ хамт ирээд МАНАН-гийн толгойлогчийг чирч гаргана” гэсэн юм.

Тэгвэл өнөөдөр дахин М.Энхболдыг огцрох хүртэл УИХ-ын үйл ажиллагаанд оролцохгүй гэж мэдэгдсэнээр УИХ-ын чуулганы хуралдааны ирц бүрдэхгүй гацаад байна.

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхлэх байсан ч ирц бүрдсэнгүй. Мөн УИХ-ын дарга М.Энхболд чуулганы нэгдсэн хуралдааныг түр хугацаанд удирдахгүйгээ мэдэгдсэн юм. Тэрбээр "Огцруулах бичигт гарын үсэг зурсан 38 гишүүний 34 нь манай намын гишүүд. Гарын үсэг зурсан нөхөд маань хэний хүслийг гүйцэлдүүлж, хэний даалгаварыг биелүүлэх зорилготойгоо ихээхэн тунгааж, бодсон байгаа даа. Би хууль ёсоор УИХ-ын даргад нэр дэвшиж, сонгогдсон. Энэ ажил, албан тушаалыг өгөхөд надад зууралдах зүйл байхгүй. Гэхдээ би бүх үйл явдал, тэр тусмаа парламентад болох үйл явдал хуулийн дагуу явагдах ёстой гэж үздэг. Тиймээс нэр бүхий гишүүдийн тавьсан шаардлагыг Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн байгаа. Миний хувьд хууль зөрчсөн ямар нэг үйлдэл хийгээгүй гэдэгтээ бат итгэлтэй байна. Өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдлыг дүгнэж, Төрийн байгуулалтын байнгын хороо асуудлыг хэлэлцэж, дүгнэлт гаргатал чуулганы нэгдсэн хуралдааныг удирдахгүй" хэмээн хэллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
онжав
Миний хөгшин он жав минь наад нэг муу нэр зүүсэн ажил төрлөө өгчих өөд амар жирийн гишүүний ажлаа хийгээд зав чөлөө гарвал шатар нүүж ганц нэг 100г татчихаад ядаргаа тайлаад тайван амьдралаар амьдрах
2018/12/21 103.229.122.50
zochin
hotiin hamgiin uned oroh gazruud ene hunii garaar orj naimaalagdsan gdg bzde tuuh martagdahgui
2018/12/15 202.126.89.174
Aalz
Oyunerdene dyy mini chamd khelekhed Gishyyn bolson ni chamd khangalttai! Khet bitgii shuna! Khemjee gej bna, khenii daalgavraar ingetlee chichirne ve? Yum ergedeg khorvoo! Toriin 3 ondorlogiig 1 khyn
2018/12/15 103.57.95.149
Зочин
Новш наад суудлаа өгөөд шалгуулаач тэгээд
2018/12/15 122.201.24.45
Миеэ-д тайлбарлахад
Хууль зөрчсөн гэж хэлээгүй, итгэл алдсан учраас өргөдлөө өг гэж байгаа.60 тэрбумын хэргийг үйлдсэн гэж хэлээгүй, тэр саналыг эсэргүүцээгүй учраас огцор гэж байгаа. Ямар муухай бухдаг, мушгидаг хог вэ
2018/12/15 198.44.212.248
Зочин
60 тэрбумийг ярьж байсан үед миний бие тэнд байгаагүй л гэзд байсан шүү дээ. Ярьж байгаа хийж байгаа хоёр чинь зөрөөд байдаг болохоор хууль зөрчиж байсан л гэж ойлгох юм байна
2018/12/14 66.181.184.140
зочин
АН-ын бүлэг М.Энхболдоос ямар хахууль авснаа тайлбарла. Эсвэл сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэж М.Энхболдыг огцруул.
2018/12/14 150.129.143.105
зориг
Олонхи гишүүд даргаа өөрчлөхийг хүсэж байна гэдэг бол ямар нэгэн зүйлийг буруу хийгээд байнаа гэдгийг илтгэж байгаа хангалттай том шалтгаан. Тэд нийт ард түмний төлөөлөл гэдгийг ойлгоход л хангалттай.
2018/12/14 150.129.143.105
mongol
Enhbold guai ooriin duu hooloog tanidaggui boltloo uumrai zonog Bolson bolhoor odoo tetgevertei garaa
2018/12/14 116.117.186.118
Irgen
Ene 2 hujaa odoo mongolchuudiig hagalan butargah l dutuu bu shig bn
2018/12/14 202.55.188.41
Irgen
Elbegee miye 2 g hujaagaar ni duudaj huurtsaar bgaad bayjuulj huljuulsen.
2018/12/14 202.55.188.41
Irgen
Ard tumen ch hujaa nart huurtaj hanahgui yum da.ereenees hulhi huuramch baraa awchiraad muu heleed ereeniig hugjuulj ugsun.
2018/12/14 202.55.188.41
Шудрага бай
иргэн би ШУДАРГА ГИШҮҮДИЙГ ДЭМЖИЖ БАЙГАА. БИЗНЕС ЭРХЛЭГЧИЙГ ШАНТААЖИЛЖ БАЙГААД 4 САЯ ДОЛЛАР АВДАГ ЕРӨНХИЙ ПРОКУРОРТОЙ СИСТЕМЭЭС САЛАХ ЁСТОЙ. ТӨР БАРААДАЖ ТЭРБУМТАН БОЛОГЧ М. ЭНХБОЛД, ЭЛБЭГДОРЖИЙН СИСТ
2018/12/14 150.129.143.200
Esv
Zailaashee balai minee
2018/12/14 43.242.243.26
Zochin
Uuruu hunii husel bieluulj,hund daalgavar ugdug hun baih ni
2018/12/14 122.201.21.21
Zochin
60 terbum bol yaria. Kharin JDY bol jinkhene khulgai. Ard tymnii tatvariin mungunuus khulgailsan khulgai. khulgaich khulgaichiig bariarai gej orilood gyigeed bna daa. KKK
2018/12/14 202.179.30.194
Зочин
Хууль зөрчөөгүй гээд л байгаа нь юу гэсэн үг бэ. Байгаа хөрөнгө орлогоо яаж олсоноо батал л да.
2018/12/14 203.169.48.146
Аа
Энэ хүн одоо болно оо таны балгаар бид гишгэх газаргүй болоод удаж бна. Дуугүй л огцроод өг.
2018/12/14 202.179.26.129
Иргэн
Мангийхан бүгд л 60 тэрмумийхан шүүдээ.Олон түмэнд мэдэгдэж л байгаа.Хэрээ хэрээнийхээ харыг гайхаад байх хэрэггүй.Луйварчингууд минь.Зарим нь Ми-с илүү луйварчин байгаа.
2018/12/14 66.181.185.109
Zaluu
Ingeed hudlaa hutsaad yavaad baij boldog yum u? Zovhon Mongold l bolood baih shig bn. Hunii sog muu novsh. Ooroor amidarch chadahgui chadvargui golognuud uls tord baidag.
2018/12/14 184.151.231.115
Шууданч
Тэр инстицуцийг унагаах гэж улайрч байгаа нь зүгээр л араас хутга шаагчид. Араас хутга шаагчдад үнэ цэн гэж хэзээ ч байгаагүй. Монголчууд урвагчдыг үнэлдэг болчихсон бол уу эсвэл...
2018/12/14 202.131.7.74
Шууданч
Номхон хүнийг ноолоход амар гэж үнэн юм даа. Алаагүй үнэгний арьс ярьсаар байгаад бид төр засгийн институци гэдэг юмаа унагааж байна дөө. Үүний ард институцийн хямрал гэж бий болно.
2018/12/14 202.131.7.74
Zochin
60 terbumd oroltsoogyi gedegtee bat itgeltei bgaad bsan daraa ni bi sonsood suuj bsan yum bn geed yarisan bxaa
2018/12/14 202.9.43.79
монгол
Дандаа л бат итгэлтэй бна гээд л ярих юм да энэ хүн. . .?
2018/12/14 64.119.21.220
  • Recent
  • Most Read
  • Most Comment