Маргааш өдөр Хангай, Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно.
2018 оны 12 дугаар сарын 16-20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
17, 19-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 16, 17-нд зарим газраар, 18-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
- Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 19-24 градус.
- Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус
- Говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 0-5 градус
- Бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.