8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголын Мянганы сорилтын сангийн дүрмийг батална

2018-12-15 09:46:02

Монголын Мянганы сорилтын сан (ММСС)-гийн Удирдах зөвлөлийн анхдугаар хуралдаан өчигдөр Гадаад харилцааны яаманд боллоо. Хуралдаанаар Монголын Мянганы сорилтын сангийн дүрэм, зохион байгуулалтын бүтцийг хэлэлцэн баталж тогтоол гаргахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпораци хооронд 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан Мянганы сорилтын компакт гэрээний дагуу Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэхэд АНУ-аас Монгол Улсад 350 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон билээ.

Компакт гэрээний дагуу Засгийн газрын эрх, үүргийг хэрэгжүүлэх “Монголын Мянганы сорилтын сан” төрийн өмчит хуулийн этгээдийг Засгийн газар 2018 оны 297 дугаар тогтоолоор байгуулж, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталсан юм.

 

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
bat
Энэ сангаа улс төрөөс ангид байлгаарайда улс төр орчуул Америкууд мөнгөө өгөхөө бн шүү
2018/12/15 64.119.27.225