8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.УНДАРМАА ГИШҮҮН “КАПИТАЛ” БАНКААРАА ДАМЖУУЛАН МӨНГӨ УГААСАН ЭСЭХИЙГ АТГ ШАЛГАЖЭЭ

2018-12-16 11:22:19

АТГ-ынхан “Капитал” банкны А.Ариунболдын өрөөнд өчигдөр санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Тодруулбал, Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт байрлах “Капитал” банкны төв байранд АТГ-ын Мөрдөн шалгах албаны хүмүүс ажиллагаа явуулжээ.

Учир нь УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн хамаарал бүхий “Капитал” банк жилийн 7 хувийн хүүтэй, 48 тэрбум төгрөгийн зээлийг ЖДҮХ сангаас  авсан баримт олон нийтэд хүрсэн. Энэ мөнгийг УИХ-ын гишүүн Б.Ундармаа өөрийн “Капитал” банкаараа дамжуулан “мөнгө угаасан” байх магадлалтай гэж мэдээлэл тархаад байгаа билээ. Тэгвэл АТГ-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгах ажиллагааг нарийвчлан явуулж байгаа нь энэ аж.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
mn
хулгайч авгайг сайн шалгаараа
2018/12/17 202.179.31.119
Зочин
Шударга бусын хонгил
2018/12/17 202.131.225.197