8o
Улаанбаатар хот
mobile menu

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сулавтар байна

2018-12-16 11:30:28

Улаанбаатар хотод өнөөдөр бавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 9-11 градус хүйтэн байна.

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, өмнөд хэсгээр багавтар үүлтэй. Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр.

Дархадын хотгороор 22-27 градус, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндий, Хөвсгөлийн уулархаг нутгаар 18-23 градус, Монгол-Алтайн нуруу, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 11-16 градус, Хангайн нурууны өвөр хэсэг болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл