8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2016-02-26 09:21:00

Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.

 

10.00 цагт: Гамшиг, онцгой байдлын эхэн, дунд, дараа аль ч үед хүүхэд бүр хамгаалагдсан байх орчныг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор Японы Хүүхдийг Ивээх Сан, Онцгой байдлын ерөнхий газар, Хүүхдийн төлөө үндэсний газартай хамтран “Онцгой байдлын үе дэх хүүхэд хамгааллыг чадавхижуулах, хүүхэд төвтэй бэлэн байдлыг бэхжүүлэх нь” төслийн тайлангийн арга хэмжээ “Бишрэлт” зочид буудлын Хурлын танхимд болно.

 

11.00 цагт:  Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Либерал Эмэгтэйчүүдийн Оюуны Сангаас Хэвлэлийн Хүрээлэнд мэдээлэл хийнэ.

 

11.00 цагт: Монгол Улс Дэлхийн банкинд гишүүнээр элссэний 25 жилийн ойн хүрээнд "Дэлхийн хөгжлийн тайлан-2016: Цахим ногдол ашиг" тайланг олон нийтэд танилцуулах үйл ажиллагааг Мэдээлэл Технологийн Үндэсний Паркт болно. Уг тайланд хөгжиж буй улс орнуудад интернет, гар утас болон бусад цахим технологи хурдацтай тархаж байгаа хэдий ч эдгээрийн цахим технологийн өсөлтийг хурдасгах, ажлын байрыг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг сайжруулах зэрэгт үзүүлэх нөлөөлөл хүссэн түвшинд хүрээгүй байгаа бөгөөд дэлхийн хүн амын 60 хувь нь тасралтгүй тэлсээр буй цахим зах зээлд оролцож чадахгүй хэвээр байгаа талаар дурджээ.

 

12.00 цагт: Олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр цацагдаад байгаа Мүүнтэй холбоотой асуудлаар Монголын Эвангелийн эвсэл, Монголын пастер ахлагчдын холбооноос Хэвлэлийн Хүрээлэнд мэдээлэл хийнэ.

 

12.30 цагт: Нийслэлийн Гэр бүлийн өдөртэй болсонтой холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Я.Байгалмаа, Нийслэлийн Иргэдийн Хурлын Төлөөлөгч Д.Авирмэд, Ш.Одгэрэл нар Хэвлэлийн Хүрээлэнд мэдээлэл хийнэ. Хурлын үеэр хүүхдийн асуудлаар шинэлэг мэдээллүүдийг авч болно.

 

14.00 цагт: ХХ зууны монголын уран зохиолын амьд түүх хэмээгддэг Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Бөхийн Баастын мэндэлсний 95 жилийн ойн ажлын хүрээнд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Утга зохиолын салбараас “ХХ зууны уран зохиолын түүх ба зохиолч Б.Бааст” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг Хүүхдийн номын ордондзохион байгуулна.

 

15.00 цагт: "Хүлэмжийн агропарк" төслийн танилцуулга, хамтын ажиллагааны нээлттэй уулзалт ХХААЯ-ны хурлын зааланд болно.

 

17.00 цагт:  Монгол орон монголчууд үзэсгэлэнгийн тухай ярилцлага Хүннү молл дахь Гамма галерейд болно. Ярилцлагад түүхч, угсаатан судлаач, газар зүйч хот судлаач эрдэмтэд болон гэрэл зурагчид оролцон санал бодлоо солилцоно.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment