8o
Улаанбаатар хот
mobile menu

“БИМЕХ РАЗИ” клубийн ДАШТ-д гурав дахиа түрүүлэв

2018-12-17 10:46:43

Чөлөөт бөхийн 2018 оны эрэгтэйчүүдийн клубийн ДАШТ арванхоёрдугаар сарын 13-14-нд Ираны Бабол хотод боллоо. Тав дахь удаагийн тэмцээнд Ираны “Бимех Рази”, “Сетареган Сари” клуб, Гүрж, Унгар, Энэтхэг, Турк, Кыргызстан, Украин улсын найман баг өрсөлдөв. 
Дэлхийн аварга Хассан Рахими, Магомед Курбаналиев, ДАШТ-ий хүрэл медальт Алиреза Карими, Мостафа Хоссейнхани, Ахмед Гажимагомедов, Азийн аварга Мейсам Насири, Азийн наадам болон Азийн АШТ-ий хүрэл медальт Реза Атри тэргүүтэй шилдгүүдийг эгнээндээ нэгтгэсэн “Бимех Рази” клуб гурав дахь удаагаа түрүүллээ. Тэд 2014, 2015 онд тус тэмцээнд аваргалж байв. “Бимех Рази” клуб шигшээ барилдаанд Туркийн багийг 10:0-ээр илүүрхэв. Хүрэл медалийн төлөөх барилдаанд нутгийн “Сетареган Сари” Гүржийн багийг 9:1-ээр буулган авснаар өнгөрсөн жилийн амжилтаа бататгав. Манай улсаас клубийн ДАШТ-д 2014 онд “Алдар”, 2015 онд “Хасу-Мегастарс”, 2016 онд “Арслан” клуб, 2017 онд залуучуудаар бүрдсэн “Хийморь” баг оролцож байсан бөгөөд энэ жил өнжсөн юм.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл