8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав 4 сая доллар авсан хэрэгт хариуцлага тооцох Хууль хяналтын байгууллага Монголд алга уу?

2018-12-17 11:31:28

“Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд 25-р суваг телевизийн “Ам нээвэл” ярилцлагын нэвтрүүлэгт орохдоо Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын дүүгийн дансанд 4 сая ам. доллар шилжүүлсэн нь үнэн гэж мэдэгдсэн явдал олон нийтийн анхаарлыг эрхгүй татсан. Уг нь бол энэ шинэ мэдээлэл биш. Одоогоос дөрвөн жилийн өмнө, 2014 оны арванхоёрдугаар сарын 3-нд Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Тэмүүжин цахим хуудастаа 4 сая ам. долларын гүйлгээний баримт дэлгэж “... Хуулийн нэр, хуулийн байгууллагын сүр хүчээр баялаг бүтээгчдийг дээрэмдэх авлигын хэмжээ” гэж мэдэгдсэн байдаг.

Д.Дорлигжавын 10  тэрбумын хахууль гэмт хэрэг биш үү?

Өнөөгийн ханшаар 10 тэрбум төгрөг Улсын ерөнхий прокурор нь авсан, ийм хэмжээний мөнгийг өгсөн хүн нь үнэн гэдгээ ч мэдэгдэж байхад Монголд хууль хяналтын байгууллага харицлага тооцдог механизм алга байна.  Тодруулбал өгсөн хүн нь өөрөө илчилж, дүүгийнх нь дансанд шилжүүлсэн баримтаас өөр ямар НОТОЛГОО хэрэгтэй гэж???

Ил цагаандаа гарсан ийм хэрэгт ХАРИУЦЛАГА тооцохгүй бол хуулийн засаглал, шударга ёс, ардчилал яриад ч хэрэггүй. ХҮЧтэй нь дийлдэг, МАНАН бүлэглэлийн удирдлагаар МӨНГӨ-тэй нь юу дуртайгаа хийгээд л явж байх уу???




 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
харамсаж байна
МОНГОЛД авлигачтай хариуцлага тооцохгүй. АТГ бол М. ЭНХБОЛДын заавраар л ажиллана. ХУУЛИЙНХАН М6 ЭНХБОЛД, ЭЛБЭГДОРЖ нарын гарт учраас зөвхөн луйварчид заавар өгвөл жүжиг тавих үүрэгтэй болсон.
2018/12/18 103.26.193.156
Zochin
Bi Dorligjav guyag hundelj yavdag, ajillasan baiguullaga buree uud ni tataj, shinechleltiig zorigtoi, ireeduig harsan, zuv onovchtoi hiideg gej boddog yum. Yu gej l hundee hungunuus uguud hunees yum a
2018/12/17 202.126.88.54
Zochin
Huuli hyanaltiin baiguullaga shalgaj uchryg oloh hurtel huniig yas undeseer ni yalgvarlaj doromjloh ni hend heregtei gej. Ta nar uursduu l uuriin tolgoidoo har us huraaj bna daa
2018/12/17 202.126.88.54
зочид
авилгачин дорлигжав шүү дээ хэн ч мэднэ
2018/12/17 202.21.97.90
Зочин
60 тэрбумын схемийг анх ХҮН-ий Доржханд гэгч худлаа инээсэн бангладеш санаачилсан гэж Ганболд үнэн хэлсэн шүү.
2018/12/17 66.181.176.192
яана даа энэ авлигачдыг
МОНГОЛын хуулийнхан М. ЭНХБОЛД, элбэгдорж нарын дохилтоор хөдөлдэг гэж яриад байгаа. ТЭР ч үнэн бололтой. ОДОО М. ЭНХБОЛД гэгч нөхрийг зайлуулж байж л хуулийн ажилтан нартай хариуцлага тооцох боломжто
2018/12/17 103.26.193.156
Зочин
Өнөө Эрдэнэтээс шаасан 850 000 000 юу болсон бэ .Түүнийг бас шалга.Хэрэг хуучирдаггүи
2018/12/17 150.129.143.128